Cinderella Clinic
Буцах
Хэсэгчилсэн лазер

Хэсэгчилсэн лазер

₮100,000-аас

Хэсэгчилсэн лазер эмчилгээ нь сорви, нүхжилттэй хэсгүүдэд үр дүнтэй аргачлал бөгөөд арьсыг жигд болгох, арьсны бүтцийг сэргээхэд тусалдаг.


Эмчилгээний ашиг тус

• Сорви арилгах: Батганы болон мэс заслын сорвийг бүдгэрүүлж, арьсны өнгө жигд болно.

• Нүхжилт багасгах: Томорсон нүхжилтийг агшааж, арьсны гадаргууг толийлгоно.

• Арьсны уян хатан чанар сайжруулах: Арьсанд коллаген үүсгэж, арьсны нөхөн төлжилтийг дэмжинэ.


Хэрэгжүүлэх үйл явц

1. Эхний үзлэг ба зөвлөгөө: Арьсны нөхцөл байдлыг үнэлж, тохирох лазерын төрөл, давтамжийг тодорхойлно.

2. Эмчилгээний дараах арчилгаа: Арьсны нөхөн сэргэх процессыг дэмжихийн тулд тусгай тос, чийгшүүлж тайвшруулах гель хэрэглэнэ. Мөн 5 хоногийн дараа нөхөн сэргээх гоо сайхны үйлчилгээнд орно.


Анхаарах зүйлс

  • Эмчилгээний дараа нарны хамгаалалтын тос заавал түрхэх.
  • Лазер эмчилгээний дараа халуун уур, саун орохоос зайлсхийх. / 14 хоног/
  • Илүү сайн үр дүнд хүрэхийн тулд эмчилгээг 21 - 30 хоногийн зайтай 2-3 удаагийн давтамжтай хийлгэх шаардлагатай байж болно.
  • Нүүрний лазер эмчилгээг намар өвлийн улиралд буюу нарны хэт ягаан туяа буурсан үед хийлгэхэд тохиромжтой.
Цаг захиалах