
Хэсэгчилсэн лазер
₮100,000-аас
Хэсэгчилсэн лазер эмчилгээ нь сорви, нүхжилттэй хэсгүүдэд үр дүнтэй аргачлал бөгөөд арьсыг жигд болгох, арьсны бүтцийг сэргээхэд тусалдаг.
Эмчилгээний ашиг тус
• Сорви арилгах: Батганы болон мэс заслын сорвийг бүдгэрүүлж, арьсны өнгө жигд болно.
• Нүхжилт багасгах: Томорсон нүхжилтийг агшааж, арьсны гадаргууг толийлгоно.
• Арьсны уян хатан чанар сайжруулах: Арьсанд коллаген үүсгэж, арьсны нөхөн төлжилтийг дэмжинэ.
Хэрэгжүүлэх үйл явц
1. Эхний үзлэг ба зөвлөгөө: Арьсны нөхцөл байдлыг үнэлж, тохирох лазерын төрөл, давтамжийг тодорхойлно.
2. Эмчилгээний дараах арчилгаа: Арьсны нөхөн сэргэх процессыг дэмжихийн тулд тусгай тос, чийгшүүлж тайвшруулах гель хэрэглэнэ. Мөн 5 хоногийн дараа нөхөн сэргээх гоо сайхны үйлчилгээнд орно.
Анхаарах зүйлс
- Эмчилгээний дараа нарны хамгаалалтын тос заавал түрхэх.
- Лазер эмчилгээний дараа халуун уур, саун орохоос зайлсхийх. / 14 хоног/
- Илүү сайн үр дүнд хүрэхийн тулд эмчилгээг 21 - 30 хоногийн зайтай 2-3 удаагийн давтамжтай хийлгэх шаардлагатай байж болно.
- Нүүрний лазер эмчилгээг намар өвлийн улиралд буюу нарны хэт ягаан туяа буурсан үед хийлгэхэд тохиромжтой.
