Blog - Latest News

Улаан лооль, оливийн тостой  маск

Арьс гоо заслын эмч Ариунаа зөвлөж байна

Улаан лооль, оливийн тостой  маск

Үйлчилгээ:

  • үрчлээний эсрэг
  • чийгшүүлэх

Бэлтгэх зүйл:

  • Орц: 4 ш лооль,
  • 1 амны халбага оливийн тос.

Хийх арга:

4 ширхэг улаан лооль угаагаад, гаднах хальсыг авна. Ингээд улаан лоолио аяганд хийн нухаад 1 амны халбага оливийн тосоо нэмж хутгана.

Бэлэн болсон маскаа багсаар нүүр, хүзүү, цээжиндээ түрхээд 15 минут болно. Дараа нь хүйтэн усаар угаана.

Нүүрэнд оливын тос үлдэх ба гарынхаа өндгөөр нүүрэндээ массаж хийх байдлаар шингээх хэрэгтэй

Анхаарах зүйл:

Энэхүү маск нь 35-аас дээш насны үрчлээ үүсж буй бүсгүйчүүдэд илүү тохиромжтой. Жич: Батгатай хэт тослог арьсанд тохиромжгүй.

7 хоногт 2-3 удаа хэрэглэснээр үрчлээ багасаж, өнгө алдаж харласан арьс цайж, гүн чийгшүүлж, булбарай болгодог.

 

 

 

 

 

This post is also available in: Korean Russian

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. 2020 он. Синдерелла клиник ХХК