Улаан дарс, зөгийн балтай маск
Д. Өлзийсайхан эмчийн санал болгож буй трэнд маск
Үйлчилгээ:
- чийг өгөх
- өнгө сэргээх
- үрчлээний эсрэг
Бэлтгэх зүйл:
- нэг мөчир улаан усан үзэм
- 80 гр улаан дарс (хуурай биш)
- 1 халбага зөгийн бал
Хийх арга:
Эхлээд Усан үзмээ маш сайн угаагаад, нэг бүрчлэн бяцална /холигчоор холибол бүүр сайн/. Дараа нь маскаа зуурах савандаа бяцалсан усан үзэм, зөгийн бал болон дарс хийж маш сайн холиж хутгана.
Хэрэглэх арга:
Бэлтгэсэн маскаа хурууны өндгөөрөө нүүрэндээ жигд тараан тавина. Ингэхдээ нүдээ үлдээж, урууландаа хамт тавибал уруулын арьс хүртэл булбарай зөөлөн болно.
Анхаарах зүйл:
Маскаа 15-20 минутын дараа бүлээн усаар угаана. Чийгтэй арьсан дээрээ өөрт тохирох серумээ түрхэж өгөөрэй. Энэхүү маскийг 7 хоногт 2-3 удаа хэрэглэж болно:
This post is also available in: Korean