Гэрчилгээ
2024-08-28

1. Эрдсийн дусал:

Гол найрлагадаа 5 төрлийн эрдэс минералуудыг агуулдаг. Үүнд:

1. Цайр: Үрэвсэл намдаана, дархлаа дэмжих, хорт хавдрын эсийн ургалтын саармагжуулна, антиоксидант үйлчилгээтэй

2. Зэс: Үрэвсэл намдаах, дархлаа дэмжих, зүрх судасны өвчлөл, бодисын солилцоог дэмжих

3. Селен: Маш хүчтэй антиоксидант үйлчилгээтэй, биеийг хоргүйжүүлэх, хавдрын эрсдэлийг бууруулна

4. Манган: Антиоксидант үйлчилгээтэй, коллаген үүсэлтийг нэмэгдүүлэх, арьсны үрэвсэлт өвчнөөс сэргийлэх, ясны сийрэгжилтийг бууруулах

5. Хром: Сахрын бодисын солилцоог зохицуулах, захын мэдрэлийн үйл ажиллагааг зохицуулагч

Үр дүн:

1. Архаг хууч өвчтэй, дархлааг дэмжих, биеийг тэнхрүүлэх зорилгоор

2. Аливаа өвчин эмгэгийн эмчилгээ, арьсны эмчилгээнд бусад эмчилгээтэй хавсарч

3. Үс уналтыг багасгах

4. Ковидын дараах нөхөн сэргээх

5. Ясны сийрэгжилтээс сэргийлэх

6. Мэс заслын эмчилгээний өмнө болон дараа

2024-08-28

1. Хүний эхэсийн дусал:

Хүний эхэсийн бэлдмэл нь эрүүл эхийн эхэсээс гаргаж авсан биологийн идэвхт бүтээгдэхүүн юм. Эхэс нь найрлагадаа эд эсийн нөхөн төлжилтийг дэмждэг олон төрлийн амин дэм, эрдэс, амин хүчил, энзим, сахар, идэвхтэй пептид зэргийг агуулдаг.

Yндсэн найрлага:

1. Амин хүчил - Амьдралын эх үүсвэр болох үндсэн бодис. Олон талын физиологийн үүрэг гүйцэтгэнэ.

2. Уураг - Хүний биеийг бүрдүүлдэг шим тэжээлт бодис.

3. Нүүрс ус - Эрчим хүчний эх үүсвэр болж, эсийн бүтцийг хэвийн байлгана.

4. Амин дэм - Биеийн физиологийн үйл ажиллагааг зохицуулж бодисын солилцоог жигд болгоно.

5. Нуклейны хүчил - Генийн нөхөн сэргээлт болон бодисын солилцоог зохицуулна.

6. Биологийн идэвхт пептид - Эхэсийн хамгийн гол элемент буюу бүрэлдэхүүн хэсэг бөгөөд эмнэл зүйн үр нөлөөг тайлбарлана.

7. Липид болон тосны хүчил - Эсийг бий болгоход шаардагдах хамгийн чухал бодис.

8. Мукополисахарид - Эсүүдийг хооронд нь холбогч элемент, үрэвсэл дарах үйлчилгээтэй.

9. Эрдэс бодис - Цусны даралт болон биологийн шингэний урсцыг зохицуулах зэрэг олон төрлийн үүрэг гүйцэтгэнэ.

10. Энзим буюу фермент - Жирийн нөхцөлд биеийн химийн урвалыг дэмжинэ.

Үр дүн:

1. Цэвэршилтийн хам шинж

2. Хөгшрөлтийн үйл явц удаашруулах

3. Осол гэмтэл хагалгааны дараа

4. Үе мөчний өвчний эсрэг эерэг нөлөөтэй

5. Дархлааны системийг идэвхжүүлнэ

6. Стресс ядаргаа, нойргүйдлийн эсрэг үйлчилнэ

7. Жин тогтворжуулж, өтгөн хаталтыг багасгах

8. Бүх төрлийн ядаргаанаас үүдэлтэй арьсны эмгэгийн үед

9. Харшлын эсрэг идэвхтэй үйлчилнэ

10. Бие махбодыг хоргүйжүүлнэ

2024-08-28

Нүүр өргөх мэс засал

Нүүр, хүзүү өргөх мэс засал нь зөвхөн арьсыг хамарсан ажилбар бус, нүүр хүзүүний олон үе давхаргыг хамран цогц байдлаар хийгдэж царай төрхийг залуу харагдуулах, гоо зүйг сэргээх мэс засал юм. Нүүрний арьс, булчин, гялтангийн унжилт, сулралтыг засаж залуу төрхийг эргүүлэн бий болгох зорилгоор хийгдэнэ.

Чамархай чихний өмнүүр үргэлжилсэн зүслэг хийж илүүдэл арьсыг авч хэсгийн мэдээгүйжүүлэгтэй хийнэ. Бүтэн болон мини буюу богино зүслэгтэй хийнэ. Бусад эмчилгээнүүдээс нүүрний арьс өргөх мэс засал нь үр дүн өндөр, үргэлжлэх хугацаа урт байдаг. Хийгдэх мэс ажилбараасаа шалтгаалан төлбөр -  4,500,000₮-с эхэлнэ. Зөвлөгөө авснаас 7-10 хоногт мэс заслын цаг авах боломжтой. Та манай мэс заслын эмнэлэгт ирж мэргэжлийн эмч нараас зөвлөгөө авч үйлчлүүлнэ үү. Эмчийн үзлэг зөвлөгөө 10,000₮.

Утсан давхраа
2024-08-26

Зүслэг хийхгүй

Хөхрөлт, хавдалтгүй

Ажил, хичээл амьдралын хэв маяг алдагдахгүй

Шарх, сорвигүй эдгэнэ / ямар ч сорви үлдэхгүй/

Хатуу гам дэглэм сахихгүй

Насан туршийнх болж үлдэнэ

Хүсвэл буцааж гаргаж болно

Нимгэн зовхитой хүмүүст нэн зохимжтой

Сормуусаа дээш эргүүлэх хүсэлтэй хүмүүст мөн тохиромжтой

Синдерелла та бүхэндээ Давхраа суулгах ( зүслэгтэй болон зүслэгггүй ) дээд доод зовхи татах, засварлах, сэтэлгээ хийх зэрэг эмчилгээнүүдийг танилцуулж байна. Өөрт яг зохисон давхраа суулгахад хүний нүд сэргэж, гэрэлтсэн, цоглог харагдах ба наснаасаа шалтгаалан унжсан арьсыг татахад 5 насаар ч залуухан харагдах боломжтой байдаг. Манай эмнэлэгт БНСУ, ОХУ, БНХАУ-д мэргэжил дээшлүүлэн суралцаж, ажиллаж ирсэн олон жилийн туршлагатай эмч нарын баг танд яг тохирох ажилбарыг санал болгож, өөрийн мэт давхраатай болоход туслах болно. Мөн бид алдаатай болсон нүдний ажилбаруудыг амжилттай засч байгаа билээ. Синдереллад үйлчлүүлэх үргэлж зөв болдог

Тарилга эмчилгээ
2024-08-24

1. Сэвхний тарилга:

Насжилтын нөсөө толбо, хэт ягаан туяаны нөлөөгөөс үүссэн нөсөө толбо болон дааврын өөрчлөлттэй холбоотойгоор үүссэн нөсөө толбыг багасгах болон арьсыг цайруулах үйлчилгээтэй тарилга юм.

Хийх заалт:

1. Сэвх толбыг задалж, бүдгэрүүлнэ

2. Арьсны суурь өнгийг сэргээж, цайруулан өнгөлөг гэрэлтсэн болгоно

2. Chanel - NCTF 135 HA тарилга:

Chanel тарилга нь 12 төрлийн витамин, 6 төрлийн эрдэс бодис, 5 төрлийн нуклейн хүчил, гиалуроны хүчил, 23 төрлийн амин хүчил, 6 төрлийн коэнзим зэрэг нийт 53 биологийн идэвхт нэгдлээс бүрдсэн нийлмэл найрлагатай тарилга юм.

Үр дүн:

1. Арьсны хөгшрөлтөөс сэргийлнэ.

2. Арьсны хамгаалах чадварыг нэмэгдүүлнэ.

3. Арьсны өнгө жигд болж гэрэлтсэн болно.

Тарилга эмчилгээ
2024-08-24

1. Neuraderm тарилга:

Neuraderm тариалга нь M.Biome-BT, 9 төрлийн пептид, 21 төрлийн амин хүчил, 9 витамин комплекс, 10 төрлийн минерал, Glutathione, Adenosine, Гиалурины хүчил, 3 төрлийн нуклейн хүчил болон антиоксидантууд агуулсан 57 төрлийн агуулагдахуунтай нийлмэл найрлагатай тарилга юм.

Үр дүн:

1. Арьсны уян хатан чанарыг нэмэгдүүлнэ.

2. Арьсны өнгөц үрчлээ багасах, гүн үрчлээс үүсэхээс сэргийлнэ.

3. Арьс зөөлөн, гадаргуу гөлгөр болно.

Аппарат эмчилгээ
2024-08-24

"AIRJET” Кинетик энерги дээр суурилсан

АIRJET эмчилгээ нь Кинетик энерги (буюу агаарын хүчтэй даралт) дээр суурилсан тусгайлан боловсруулсан цоргоос өндөр даралттай энерги ялгаруулж, ионжуулаагүй бодисыг JET сумны нөлөөгөөр арьсны давхаргад хүрч арьсыг дээш өргөх болон уян ширхгийг эрчимтэй нийлэгжүүлдэг эмчилгээ юм.

Үр дүн:

1. Нүүрний 2 тал ижил бус унжилттай

2. Арьс чангалах, өргөх

3. Төрөл бүрийн сорви

4. Нүхжилт

5. Язралт

Тарилга эмчилгээ
2024-08-24

1. Шингэн лифтинг тарилга:

Шингэн лифтинг буюу гиалуроны хүчил нь бүх амьд биед байдаг байгалийн гаралтай, усны молекулыг өөртөө нэгтгэх чанартай полимер нэгдэл юм. Арьсанд тарьснаар гиалуроны хүчил нь эдийн эсийн эзлэхүүнийг дүүргэж арьсыг хамгаалж, арьсыг чийгшүүлж, уян хатан чанарыг нэмэгдүүлнэ. АНУ-ын FDA-ийн зөвшөөрөл авсан бүтээгдэхүүн юм.

Үр дүн:

1. Арьсны чийгшилийг нэмэгдүүлнэ.

2. Өнгөц, жижиг нарийн үрчлээ багасна.

3. Арьсны хамгаалах чадвар нэмэгднэ. Эмзэгшил буурна.

4. Арьсны хуурайшилт болон хөгшрөлтөөс сэргийлнэ.

Тарилга эмчилгээ
2024-08-24

1. Ботокс тарилга:

1. Ботокс гэдэг нь лабораторийн нөхцөлд грамм эерэг, агааргүйтэн Clostridium botulinum гэх микро организмаас гарган авсан цэвэршүүлсэн уураг юм.

2. Ботокс тарианы үрчлээний эсрэг үйлдэл нь хөдөлгөгч булчингуудын мэдрэл-булчингийн холбоосын пресинапсийн нейроноос ялгарах ацетилхолинд хориг үүсгэснээр булчинд очих мэдрэлийн импульс саарч улмаар булчин тайвшрах, тэнийх үйлдэл үзүүлж эхэлдэг.

3. Тарилгын давтамж ямар зорилгоор хаана, хэр хэмжээтэй хийгдэхээс хамаарч 3-6 сарын зайтай давтан тарих боломжтой.

Үр дүн:

1. Зажлуурын булчин жижгэрч нүүрны хэлбэр жижгэрч V төрх үүснэ.

2. Хэт хөлрөлт багасна.

3. Булчингийн хөдөлгөөнөөс үүссэн үрчлээ арилах, багасах, нэмж үүсэхээс сэргийлнэ.

4. Толгойн өвдөлт багасна.

5. Шилбэ нарийсах, хуян багасах.

6. Нүүрний хэт хөдөлгөөнийг хорино.

2024-08-24

Давхар эрүүний өөх соруулах

Давхар эрүүний өөх нь байрлалаасаа шалтгаалан дасгал хөдөлгөөнд арилж алга болдоггүй онцлогтой тул нүүр хүзүүг галбиржуулах зорилгоор уг мэс ажилбарыг хийнэ. Мэс засал хэсгийн болон ерөнхий унтуулгатай хийгдэнэ. Тусгай аппаратын тусламжтайгаар жижиг нүхээр хошуу оруулан соруулдаг ба зүслэг хийгдэхгүй учир жижиг цэгэн сорви үлддэг. Шаардлагатай тохиолдолд 2 талын эрүүний өнцөгт нэмэлт нүх гаргаж өөх соруулна. Мэс ажилбар хэсгийн мэдээгүйжүүлэгтэй болон бүтэн унтуулгатай хийгдэх ба та сонголтоо хийж болно. Мэргэжлийн эмчид хандан уг мэс заслыг хийлгэх шаардлагатай үгүйгээ шийдэх шаардлагатай. Мэс залын төлбөр 1,800,000₮.

Мэс засал хийх заалт:

1. Тухайн хэсгүүдэд өөхлөлт их

2. Наснаасаа илүү овортой, хөгшин харагдах

3. Нүүр хөгшрөх үед илрэх зөөлөн эдийн хатингаршлыг засах, нүүр залуужуулах зорилгоор

4. Нүүрний харьцааг өөрчлөх

5. Биеийн төрөлхийн ховил хонхор

6. Өөх соролт, нүүр өргөлтийн дараах согог

Эсрэг заалт:

1. Тухайн соролт хийгдэх талбай орчимд үрэвслийн голомттой

2. Химийн болон туяа эмчилгээ хийлгэж буй

3. Сэтгэцийн эмгэгтэй

4. Жирэмсэн эх

5. Өөрөө бие даан шийдвэр гаргах боломжгүй сэтгэцийн байдалтай өвчтөнүүд (өөрийгөө голох эмгэг, хэт үнэлсэн бодол санаа, солиорол, дэмийрэл... гэх)

Болзошгүй хүндрэл ба анхаарах зүйлс:

1. Цус алдах

2. Цус хурах

3. Халдвар

4. Харшил

5. Өөхөн эмболи, өөхөн эмболийн хам шинж

6. Гүний венийн тромбоз

7. Хэлбэр, гадаргуу жигд бус байх

8. Өөхийг дутуу авах

9. Нүүрний мэдрэлийн эрүүний ирмэгийн салаа гэмтэх

10. Уйланхай үүсэх

11. Фиброзон эд үүсэх

12. Анафилаксийн шок

13. Гэнэт нас барах

2024-08-24

1. Хүзүүний гилжгий засах мэс засал

Синдерелла клиник маань нийгмийн хариуцлагын хүрээнд 18 буюу түүнээс дээш насны бүх хүмүүст хүзүүний гилжгий засах мэс заслыг үнэ төлбөргүй хийж байна. Хүзүүний гилжгий засах мэс заслын үндсэн төлбөр 1,200,000₮ байсан.

Хийх заалт:

1. Төрөлхийн болон олдмол хүзүүний гилжгий

2. Мэс заслын дараах хүзүүний гилжгий

Мэс ажилбарын эсрэг заалт:

1. Хүзүүний арьс харшилын тууралттай, эмзэгшсэн байх

2. Хүзүүний арьсны идээт үрэвсэлтэй байх

3. Хүзүүний тунгалагийн булчирхай цочирч үрэвссэн байх

Болзошгүй хүндрэл, анхаарах зүйлс:

1. Харшил

2. Шок

3. Нүүрний мэдрэл гэмтэх

4. Шархны үрэвсэл

5. Шарх задрах

6. Цус алдалт

7. Цус хуралт

8. Серома хурах

9. Сорвижилт

Мэс заслын дараах гам дэглэм:

1. 3 хоног шархыг норгож, боолтыг авч болохгүй

2. 4 дэх хоногоос эмчийн зөвшөөрлөөр усанд орох

3. Эмчид давтан үзүүлж, боолт солиулах /өдөр бүр/

4. 7-10 хоногийн дараа оёдол авхуулах

5. 1-2 сар хүзүүгээ огцом савахгүй байх

6. 1 сарын дараагаас нөхөн сэргээх эмчилгээ курсээр хийлгэх

Тарилга эмчилгээ
2024-08-24

1. Lumi eyes зовхины тарилга:

Энэхүү тарилгын үндсэн найрлага нь загасан тарилга буюу био нийлмэл бодис болох PN, Polynucleotide байдаг бөгөөд зовхины арьсанд эсийн бодисын солилцооны идэвхийг нэмэгдүүлж, нөхөн сэргээж арьсыг эрүүлжүүлэх үр дүнтэй.

Хийх заалт:

1. Зовхины арьс чангарна.

2. Өнгөц үрчлээ багасна.

3. Зовхины хөхрөлт багасна.

Тарилга эмчилгээ
2024-08-24

1. Хүний эхэсийн тарилга:

Хүний эхэсийн бэлдмэл нь эрүүл эхийн эхэсээс гаргаж авсан биологийн идэвхт бүтээгдэхүүн юм. Эхэс нь найрлагадаа эд эсийн нөхөн төлжилтийг дэмждэг олон төрлийн амин дэм, эрдэс, амин хүчил, энзим, сахар, идэвхтэй пептид зэргийг агуулдаг.

Yндсэн найрлага:

1. Амин хүчил - Амьдралын эх үүсвэр болох үндсэн бодис. Олон талын физиологийн үүрэг гүйцэтгэнэ.

2. Уураг - Хүний биеийг бүрдүүлдэг шим тэжээлт бодис.

3. Нүүрс ус - Эрчим хүчний эх үүсвэр болж, эсийн бүтцийг хэвийн байлгана.

4. Амин дэм - Биеийн физиологийн үйл ажиллагааг зохицуулж бодисын солилцоог жигд болгоно.

5. Нуклейны хүчил - Генийн нөхөн сэргээлт болон бодисын солилцоог зохицуулна.

6. Биологийн идэвхт пептид - Эхэсийн хамгийн гол элемент буюу бүрэлдэхүүн хэсэг бөгөөд эмнэл зүйн үр нөлөөг тайлбарлана.

7. Липид болон тосны хүчил - Эсийг бий болгоход шаардагдах хамгийн чухал бодис.

8. Мукополисахарид - Эсүүдийг хооронд нь холбогч элемент, үрэвсэл дарах үйлчилгээтэй.

9. Эрдэс бодис - Цусны даралт болон биологийн шингэний урсцыг зохицуулах зэрэг олон төрлийн үүрэг гүйцэтгэнэ.

10. Энзим буюу фермент - Жирийн нөхцөлд биеийн химийн урвалыг дэмжинэ.

Хийх заалт:

1. Нүхжилт багасна, арьсны өнгө сэргэж жигд болгоно.

2. Сэвх, нөсөөг бүдгэрүүлнэ.

2. Үсний уналт багасна, ургалт нэмэгднэ.

Тарилга эмчилгээ
2024-08-24

1. Өөх хайлуулах тарилга:

Өөх хайлуулах тарилга нь арьсан дор хуримтлагдсан өөхний эсийг задалж хэсэг газрын өөхний эдийн эзлэхүүнийг багасгах үйлчилгээтэй нийлмэл найрлагатай тарилга юм. Ургамал (замаг, ороскус, цахиур) болон Л-карнитин, глауцин, каффейн зэрэг идэвхтэй найрлагатай. Эдгээр найрлагууд нь хэсэг газрын цусны эргэлтийг сайжруулж, өөхний эдийн задралыг нэмэгдүүлэх, шинэ өөхний эс үүсэхээс сэргийлэх, арьсны фибробласт эсийн идэвхжилтийг нэмэгдүүлэх зэрэг үйлчилгээтэй.

Хийх заалт:

Хэсэг газрийн өөхөн эдийн хэмжээ багасна

Батганы эмчилгээ
2024-08-24

1. Прп эмчилгээ:

PRP (ПРП) гэдэг үг нь Platelet Rich Plasma гэсэн товчлол бөгөөд тромбоцит (ялтаст эс) эсээр баялаг сийвэн гэсэн утгатай. Ялтаст эс нь хүний биед цусыг бүлэгнүүлэх, шарх эдгээх, эд эсийг нөхөн төлжилтийг эрчимжүүлэх, залуужуулах үүрэгтэй байдаг. Ялтсан эсүүдээс эсийн хуваагдлыг өдөөж төлжүүлэх үүрэгтэй фактор (TGFH), тромбоцитын өсөлтийн фактop (PDGF), судасны ханын эндотелийн төлжилтийн фактор (VEGF), хучуур эдийн өсөлтийн фактор (EGF), фибробластын өсөлтийн фактор (FGF), инсулин төст өсөлтийн фактор (IGF) зэрэг уургууд ялгардаг. Эдгээр факторууд нь арьсны нөхөн төлжилтийг дэмжинэ.

Хийх заалт:

1. Батгашилт, батганы дараах сорви багасна.

2. Арьсны нөхөн төлжих процессыг сайжруулж эмзэгшлийг бууруулна.

3. Арьсны улайлт, нүхжилт багасна.

4. Үсний уналт багасна, ургалт нэмэгднэ.

5. Үс уналтын эсрэг, үс ургалтын эмчилгээнүүдтэй хавсарч үр дүнг нэмэгдүүлнэ.

6. Шархны эдгэрэлтийг дэмжинэ.

2024-08-24

1. Дээд уруул сойх

Нимгэн уруулыг зузаан харагдуулах зорилгоор хийгдэнэ. Дээд уруулын дээд ирмэгээр эсвэл хамрын доод ирмэгээр зүсэж хэсгийн мэдээгүйжүүлэгтэй хийнэ. Мэс заслын үргэлжлэх хугацаа богино. Хийгдэх мэс ажилбараасаа шалтгаалан төлбөр - 1,000,000₮-с эхэлнэ.

Мэс засал хийх заалт:

1. Төрөлхийн дээд уруул нимгэн хүн

2. Дээд уруулаа илүү зузаан болгох хүсэлтэй хүн

Эсрэг заалт:

1. Уруул, хамар орчмын арьс харшлын тууралттай, эмзэгшсэн байх

2. Уруул, хамар орчмын арьсны идээт үрэвсэлтэй байх

3. Хамар, уруулын хоорондын зай хэт ойрхон байх

Мэс заслын дараах гам дэглэм:

1. Антибиотик 3-5 хоног уух

2. Үрэвслийн эсрэг эм 7-14 хоног уух

3. Эмчид үзүүлэх /өдөр бүр/

4. 7-10 хоногийн дараа оёдол авах

5. Хатуу, зажлууртай хоол, хүнсний бүтээгдэхүүнийг 14 хоног идэхгүй байх

6. Архи,тамхи хэрэглэхийг 1 сар хатуу хориглоно.

7. Сүү сүүн бүтээгдэхүүн халуун ногоо харшил үүсгэх хоол хүнс 21-28 хоног хэрэглэхгүй байх