Description
Төрөлхийн гилжгий хүзүү нь хүүхэд төрсний дараагаар богино хугацаанд тодорхойлогддог. Хүүхдийн толгой аль нэг талын мөрлүү илүү хазайхад, эрүү эсрэг талын мөрлүү эргэлт хийгддэг. Гилжгий хүзүү нь нэг талын өвчүү эгэм ургацгийн булчингийн (sternocleidomastoid muscle) хэт агшилт, чангарал, богиносолтын дүнд үүсдэг. Булчингийн ширхэг тойрон байрлах эндомизиал зузаарч булчингийн уян харимхай чанарын алдагдуулах механизмаар тайлбарлагддаг.