Description
Дэлхийн хүн амын 18%, мигрень буюу толгой таллаж өвдөх өвчнөөр шаналдаг.
Мөн хөдөлмөрийн чадвар алдагдуулдаг өвчнүүдийн 6 дугаарт бичигддэг хор уршигтай өвчин юм.
Эрэгтэй хүмүүсээс, эмэгтэй хүмүүс 3 дахин илүү мигрень өвчнөөр шаналдаг.
Ажил амьдралдаа төвлөрөх боломжгүй болтол толгой таллаж өвдөж, сэтгэл санааг хямрааж, хүзүү хөшиж өвдөх энэ өвчний шинж тэмдгийг дарангуйлах ботокс эмчилгээ бол маш үр дүнтэй, аюулгүй эрсдэлгүй эмчилгээ болдог.
Тухайлбал ботокс эмчилгээ мигрень өвчтэй хүмүүст тэнгэрт байгаа үүлийг хөөх мэт толгойн өвчнийг сарниулж, ажил амьдралдаа төвлөрөх сайхан боломжийг олгодог.
Ботокс тархинд өвдөлтийн сигнал өгөх, нейро дамжуулагчийг саад хийж /блок хийж/ өвдөлтийг хаадаг. Яг л урт үргэлжлэх уулын зам дээр, замын тэмдгээр хаалт хийж, өвдөлтийг хөдөлгөөнд оролцох боломжгүй болгодог. Бас шилэн хүзүү хөшиж, хуянтах муухай зовиурыг ч давхар чөлөөлнө. 4-6 сард 1 удаа хийгдэнэ