Авакода маск

Нүүрээ чийгшүүлэх шилдэг маск
1. Авокадог дундуур нь хуваагаад яснаас салгаж нухна. Дээр нь бага зэрэг оливын тос нэмээд сайтар хутгана. Шингэн хирнээ тослог байх учиртай шүү. Маскаа нүүрэндээ жигд түрхээд зөөлөн массажлаад  15 минутын дараа бүлээн усаар угааж цэвэрлэнэ. Арьсыг чийгшүүлэх шилдэг нэг бөгөөд чийгшил дутагдсан, үрчлээтэж эхэлж буй арьсанд сайн нөлөөтэй. Мөн шуурга салхины нөлөөгөөр хуурайшиж гэмтсэн арьсны шилдэг эмчилгээ. Нэг бэлдсэн маскаа заавал дуусгах шаардлагагүй бөгөөд маргааш нь дахиж түрхэж болно. Гэхдээ 3-аас илүү хонуулахгүй байхыг санаарай.
2. Тал авокадо, 2 цайны халбага зөгийн бал, 1 цайны халбага овъёос хэрэгтэй. Авокадо жимсээ нухашлаад, овъёос, зөгийн балтайгаа холино. Үүнийг 15-20 минут нүүрэндээ тавиад, угаагаарай. Нүүр чийгшиж, толигор болно.
3. Авокадо жимсийг сайтар нухаад 1 цайны халбага зөгийн бал , ½ цайны халбага нимбэгний шүүс, бага зэрэг тараг нэмээд сайтар холиод хөргөгчинд хөргөнө. Бэлэн болсон маскаа нүүрэндээ жигд түрхээд 20-30 минут болгоод цэвэрлэнэ

This post is also available in: 몽골어

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. 2020 он. Синдерелла клиник ХХК