Blog - Latest News

Луувангийн 5 ач тус

13 салбар Ахлах гоо засалч Г. Гэрэлээгийн зөвлөгөө

Лууван нь А болон С витаминаар баялаг тул арьсанд тэжээл өгөхөөс гадна нарны хэт ягаан туяанаас хамгаалдаг. Лууван нь тослог арьсанд гайхалтай нөлөөлдөг. Унжсан арьсыг чангалж тэжээл өгнө.

ЛУУВАНГИЙН 5 АЧ ТУС

  1. Лууван нь антиоксидантаар баялаг учраас хөгшрөлтийн үйл явцыг удаашруулдаг. Дархлааны системийг дэмжиж, элдэв халдварын эсрэг үйлчилгээ үзүүлнэ.
  2. Үрчлээний эсрэг байгалийн эмч ч гэж лууванг нэрлэж болно.
  3. Лууван нь арьсыг чийгшүүлнэ.
  4. Лууванд агуулагдах амин дэм, эрдэс бодисууд арьсны эд эсийг дахин сэргээх үйл явцад оролцоно.
  5. Арьсны идээт үрэсвлийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ.

Бэлтгэх зүйлс:

Лууван+ /Зөгийн бал, sandalwood, тараг, лимон аль нэгийг сонгон бэлтгэх/

Найрлага:

Батгатай арьсны луувантай маск 1 цайны халбага лууван 1 цайны халбага зөгийн бал 1/2 шинэхэн лимоны шүүс

Нөсөөтэй арьсны луувантай маск 1 цайны халбага луувангийн нухаш 1 цайны халбага нунтаг sandalwood 1/2 шинэхэн лимоны шүүс

Хэрэглэх заавар:

Луувангаа том том хэрчээд 20 минут зөөлөртөл нь жигнэнэ. Бэлэн болсон луувангаа нухаад зөгийн бал, лимоны шүүсээ нэмж маск бэлтгэнэ. Цэвэрхэн нүүрэндээ түрхээд 20-30 минутын дараа бүлээн усаар угаана. 7 хоногт 2-3 удаа хэрэглэвэл илүү үр дүнтэй. Зөгийн бал, лимон нь бактерийн эсрэг, үрэвслийг эсрэг үйлчилгээтэй. Энэ нь батга үүсгэх бактерийг устгаж, үрэвслийг намдаана. Sandalwood , лимон нь байгалын арьсны эд эсийг нөхөн сэргээгч ба нөсөө толбыг арилгахад үр дүнтэй.  Тараг болон лууван нь арьсыг маш сайн чийгшүүлдэг бөгөөд арьсыг цайруулж, толигор болгоно

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. 2020 он. Синдерелла ХХК