Blog - Latest News

Ягаан сарнайн зөөлөн маск

Ахлах гоо засалч А. Номин-Эрдэнэ зөвлөж байна.

Үйлчилгээ:

Нарны хордлого болон наранд түлэгдсэн арьс нарны хортой туяаны хорны нөлөөнөөс энэхүү маскаар арьсаа авраарай. Сарнайгаас гардаг байгалын гаралтай тос нь эмзэг болон хэт хуурай улайлттай арьсыг булбарай зөөлхөн болгож тайвшруулхаас гадна хүчтэй анти оксидант учир арьсыг хоргүйжүүлж хөгшрөлтийн үйл явцыг удаашруулхаас гадна нарны хортой туяаны хорыг багасгана. Нэмэлт орц болох элгэн тараг нь чийгшүүлж наранд түлэгдсэн арьсны улайлт багасгадаг сайн нөлөөтэй. Мөн хүчилтөрөгчөөр баялаг учир хялгасан үрчлээ болон нүдны доорх хөхрөлт бууруулна. Зөгийн бал нь бактерийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг тул батга болон батганы бактер устгадаг сайн талтай

Орц:

1 бүтэн сарнайн дэлбээ (ягаан сарнай) – 30гр цэвэр элгэн тараг – 10гр цэвэр зөгийн бал Хийх арга: Дээрх орцуудыг бүгдийг нийлүүлэн холигч машинаар шингэртэл холих.

Хэрэглэх арга:

Нүүрээ цэвэрлсний дараа чийгтэй арьсанд бэлтгэсэн маскаа жигд түрхэж 15 минут байлгаад бүлээн усаар угаана. Дараа нь чийгшүүлэгч тос түрхэнэ.

Анхаарах зүйл:

Орц найрлаганд харшилдаг зүйл орсон бол хэрэглэхгүй. 7 хоногт 2 удаа хэрэглэнэ.

Нэмэлт: Гэртээ улаан сарнайн агууламжай зөөлруулөгч үс хумс арьсны(биенд түрхэж болно) тос бэлдэх арга Холцруутсан арьс, хуурайшсан арьс, хугарсан болон гэмтэлтэй үс, амархан хугардаг хумс зэрэгт энэхүү маск маш сайн нөлөө үзүүлнэ.

 

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. 2020 он. Синдерелла ХХК