Blog - Latest News

Зуун наст, өргөст хэмхний маск

Ахлах гоо засалч Б. Булгамаагийн зөвлөх маск


Үйлчилгээ:

Зуун наст нь маш тэжээллэг бөгөөд арьсыг зөөлрүүлж, чийгшүүлж, арьсны уян хатан чанарыг нэмэгдүүлдэг. Зуун наст нь усыг бодвол арьсны гүнд нэвтрэхдээ 3-4 дахин хурдан байдаг ба 7 дахин гүн нэвтэрч чаддаг. Арьсыг гэрэлтүүлж арьсны өнгийг сэргээх үйлчилгээ үзүүлнэ. Харин өргөст хэмх нь дараах эрдэс бодисуудыг өөртөө агуулдаг. Ус / 95-96% / витамин В3, гамма лидолений хүчил, фитостероп, витамин С 5-10 мг, витамин В1, Кали, витамин А, фолик хүчил, эслэгээр баялаг учраас хүний эд эсийг чийгээр баяжуулж цэвэршүүлэх бөгөөд хөгшрөлт хуурайшилтыг багасгадаг. Өргөст хэмх зуун настын маск нь эмзэг болон холимог арьсанд тохиромжтой бөгөөд маш сайн чийгшил өгч, нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлж мөн үрэвсэл маш сайн дарж өгнө. Мөн өргөст хэмх нь маш олон төрлийн витамин эрдэсүүд агуулдаг учраас хялгасан үрчлээсийг тэнийлгэж хөгшрөлтийг удаашруулан арьсны өнгийг сэргээдэг.

Бэлтгэх зүйлс: Зуун настын нэг том навч, нэг аяга хэрчсэн өргөст хэмх хэрэг болно.

Хийх арга: Зуун настаа жижиглэн хэрчээд, өргөст хэмхтэйгээ хамт блендерт хийн холино.

Хэрэглэх заавар: Бэлтгэсэн зуурмагаа 30 минут нүүрэн дээрээ тавиад бүлээн усаар арчиж аваарай. Маскаа авсны дараа чийгшүүлэх тос серум түрхээрэй.

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. 2020 он. Синдерелла ХХК