Blog - Latest News

Өргөст хэмхээр бэлтгэсэн мөсөн шоо

Их эмч Д. Пүрэвийн зөвлөгөөг хүргэж байна.

Өргөст хэмхээр бэлтгэсэн мөсөн шоо

Үйлчилгээ: Арьсыг тайвшруулж булбарай гэрэлтсэн болгоно, арьсны үрчлээг багасгаж хөгшрөлтийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ.

Өргөст хэмхний 95%-д ус агуулагддаг бөгөөд витамин С, витамин В, кали, натри, фтор, иод зэрэг олон төрлийн витамин, эрдэс бодис агуулагддаг учир арьсанд маш сайн чийгшил болон тэжээл өгнө.

Бэлтгэх зүйл: 1. 1 бүтэн өргөст хэмх 2. 5 цайны халбага цэвэр ус

Хийх арга: Бэлтгэсэн өргөст хэмхээ хальсалж хэрчээд, 5 цайны халбага цэвэр усаа нэмээд холигчоор хольж 5 цаг хөлдөөнө.

Хэрэглэх арга: Хэрвээ та тослог болон холимог арьстай бол өдөрт 1 удаа, хуурай арьстай бол 7 хоногт 2 удаа хэрэглэнэ.

Нүрээ цэвэрлэсний дараа бэлтгэсэн мөсөөр арчаад10 минутын дараа нүүрээ угааж чийгшүүлэх тосоо түрхэнэ.

Зөвхөн нүүрний арьс гэлтгүй хүзүү, зовхи болон биеийн бүх хэсгийн арьсанд тохиромжтой. Мөн наранд түлэгдсэн арьсанд чийг өгч, нөхөн төлжилтийг дэмжнэ.

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. 2020 он. Синдерелла ХХК