Манай вэб сайт шинэчлэгдэж байна. Тун удахгүй та бүхэнд илүү сайжруулсан хувилбараар хүрэх болно.
Cinderella logo
Хөх имплантаар томруулах мэс засал Breast augmentation surgery

Хөхний мэс засал

Хөх имплантаар томруулах мэс засал Breast augmentation surgery

Price

12,000,000 MNT

Book an appointment

Хөх имплантаар томруулах


Хөх имплантаар томруулах гэдэг нь хөхний сүүний булчирхайн ард эсхүл цээжний булчингийн арын зайд хөхний имплантыг байрлуулахыг хэлнэ. Зүслэгийн сорви аль болох анзаарагдахгүй байхаар хийгддэг бөгөөд ихэвчлэн хөхний доор, хөхний товч тойруулан эсхүл суганд хийгддэг байна. Хөхний имплант нь янз бүрийн хэлбэр, хэмжээ, гялгар болон ширхэгэн гадаргуутай үйлдвэрлэгддэг. Хөхний имплантын хэмжээг сонгох, байрлуулах зэрэг нь үйлчлүүлэгчийн сонголт, анатоми болон мэс засалч эмчийн зөвлөмжөөс хамаарна. Мэс заслын өмнөх хөхний хэлбэр, хэмжээ нь мэс засал эмчилгээний эцсийн үр дүнд шууд нөлөөлнө. Та манай мэс заслын эмнэлэгт ирж мэргэжлийн эмч нараас зөвлөгөө авч үйлчлүүлнэ үү.

 

Мэс засал хийх заалт

1.        Өөрийн хөхний хэмжээнд сэтгэл дундуур байх

2.        Жирэмслэлтийн дараа хөх жижгэрэх

3.        Хоёр хөхний хэмжээ мэдэгдэхүйц ялгаатай

4.        Янз бүрийн нөхцөлийн улмаас үүссэн хөхний хэлбэр, баруун зүүн талын харьцаа алдагдсан

5.        Хөхний хүнд гажгаас хамааралтай хөхний хөгжлийн дутмагшлыг засах

6.        Гоо заслын болон нөхөн сэргээх шалтгаануудаар хийгдсэн хөхний мэс засал үр дүн багатай болон үр дүнгүй

Хөхний мэс заслын дараах зөвлөмж

1.        Шарханд 7 хоног ариун боолт хийлгэж давтан үзлэгт тогтмол үзүүлэх

2.        7-10 хоногийн дараа арьсны оёдлыг авхуулах

3.        Эмнэлгээс олгосон эмийг эм хоорондын зай 15 минутаар 8 цагийн зайтай уух

4.        1-2 сар идэвхтэй дасгал хөдөлгөөнийг хориглох

5.        Харшилдаг хоол, хүнсний бүтээгдэхүүн, халуун ногоо ихтэй хүнс хэрэглэхгүй байх

6.        Сүү, сүүн бүтээгдэхүүн 21-28 хоног хэрэглэхгүй байх

7.        Архи, согтууруулах ундаа, тамхийг 21-28 хоног хэрэглэхгүй байх

8.        Доош харж унтахгүй байх /21 хоног/

9.        Саун, халуун ванн, бассейнд орохгүй байх

10.    Хөхний сойлт, даруулгыг 2 сар тогтмол зүүх