Description
Манай эмнэлэг нь Америкийн хүнс, эмийн холбоо болох FDA-р албан ёсоор баталгаажсан Erbuim ND Yag, BB Co2Laser аппаратуудаар лазер эмчилгээг хийнэ.
Арьсны өнгөн давхаргыг гуужуулж шинэ арьс нөхөн төлжүүлэх зорилготой хийгддэг эмчилгээ. Лазер эмчилгээ нь батгашилт, нүхжилт, сорвижилт, сэвх нөсөө толбо, хөгшрөлтөөс үүдэлтэй үрчлээг арилгаж шинэ арьс нөхөн төлжүүлснээр булбарай, өөгүй цэвэрхэн ,өнгөлөг, толигор арьстай болно.
Саяхныг хүртэл бүрэн арилах боломжгүй гэгдэж байсан арьсны нүхжилт, пластик мэс заслаас үүдэлтэй сорвиноос эхлээд бүх төрлийн сорвижилт, сэвх, үрчлээг өндөр үр дүнтэй арилгах шинэ үеийн лазерийн эмчилгээг санал болгож байна.
Энэхүү лазерын давуу тал нь:
Тухайн арьсанд шууд хүрэлцэхгүйгээрээ арьс шархалж гэмтэхгүй, халдвар авах эрсдэлгүй.
Арьсны өнгөн давхарга бүрэн гуужиж шинэчлэгдэнэ.
Өвдөлтгүй.
Арьсны сулралт унжилт, сорвижилт, үрчлээ, нөсөөжилт зэрэг олон асуудлыг зэрэг шийдэх боломжтой.
🔸 Арьс нөхөн сэргээгдэх хугацаа богино 5-7 хоног.
Лазер эмчилгээнд орсны дараа арьс гүнээсээ нөхөн төлжсөнөөр дахин эдгэрэл явагдаж, гадаргуу дээр өнгөц_гуужилт үүсдэг. Гуужилт үүссэнээр арьсны өөртөө чийг шингээх чадвар сайжран, эд эс сэргэж, арьс толигор булбарай, уян хатан болно.
Шаардлагатай тохиолдолд 1 сарын зайтай давтан орно
-Лазер эмчилгээний дараа арьс дардайж тав үүсэж тогтоно. Үүссэн тавыг гараар хуулахгүй, гуужуулагч хэрэглэхгүй байх ёстой. 5 хоног нүүрэнд ус хүргэхгүй. 14 хоног халуун уур саунд орохгүй байх.
-Цэвэр ус сайн уух,
-Эмчилгээний дараах 5 хоногоос хойш нарны хамгаалалт сайн хийх, /саравчтай малгай өмсөж, маск зүүх гэх мэт/
-Уг эмчилгээнд орсны дараа нарны тос тогтмол хэрэглэх
-Жирэмсэн болон хөхүүл хүнд хийгдэхгүй.
-Хорт хавдарын эмгэгтэй хүнд хийгдэхгүй.
-Чихрийн шижин өвчтэй хүнд хийгдэхгүй.
-Арьсны дерматиттай хүнд хийгдэхгүй.