Description
Бичил нано зүүтэй аппаратаар дунджаар 350 000 удаагийн эргэлдэх хөдөлгөөнөөр хатган нэвтрүүлж, арьсыг цочроосноор арьсны эд эсүүдийн тоо хэмжээг ихэсгэж, арьсны үндсэн элемент болох коллаген эластиныг арьсанд хангалттай болгох ба ингэснээр арьс гүнээсээ нөхөн сэргээгдэж шинэчлэгдэх эмчилгээ юм.
-Батганы дараах сорвитай арьсанд
-батганы сорвиноос үүдсэн арьсны сулралт үүссэн үед арьсыг маш сайн чангалж өгдөг.
-Уг эмчилгээ хийгдсэнээс хойш арьсны байгаа байдал бага зэргийн хавдалт, улайлттай байна
-14 хоног халуун уур саунд орохгүй байх мөн биеийн хүчний дасгал хөдөлгөөн хийхгүй хөлрөхгүй байх .
-Эмчилгээ хийгдэсэнээс хойш нүүрэндээ бохир гараар хүрэхгүй, шороо тоосноос хол байх нар салхинаас хамгаалах / малгай өмсөх, маск зүүх гэх мэт /
-5 хоногийн турш арьсандаа ус хүргэхгүй , янз бүрийн тос бүтээгдэхүүн түрхэхгүй байх хэрэгтэй.
-Тавласан арьсыг гараараа оролдож хуулахгүй байх хэрэгтэй.
-5 хоногийн дараа нөхөн сэргээх үйлчилгээнд зайлшгүй орно.
Асуулт: барих гам байдаг уу?
Хариулт: 5хоног арьсандаа юу ч хүргэхгүй хатаа хэрэгтэй.
Асуулт: хэр гуужилт өгөх вэ?
Хариулт: арьсны зузаан нимгэнээс хамаараад бага зэрэг холцоруудаж гуужина.
Асуулт: хэзээ нүүрээ будаж болох вэ?
Хариулт: 5хоногийн дараа будаж болно мөн байнга нарны тос түрхэх хэрэгтэй.