Description
Бэлгийн уруул засах мэс ажилбар нь заавал хийлгэх ёстой мэс ажилбар биш юм. Зарим бүсгүйчүүдийн бэлгийн дотоод уруул нь жирэмслэлт, төрөлт зэргээс болж сунах тохиолдол байдаг. Мөн зарим нь төрөлхийн том бэлгийн уруултай ч байж болно. Labiaplasty буюу бэлгийн уруул засах мэс ажилбар нь сандал дээр суух, өмд өмсөх үед таагүй мэдрэмж төрүүлдэг, үрэвсдэг, загатнадаг том бэлгийн уруултай бүсгүйчүүдэд зориулагдсан. Гэвч ийм хүндрэлгүй байсан ч сексийн, гоо сайхны үүднээс ийм мэс засалд орж болдог. Ямар нэг хөдөлгөөн хийхэд хүндрэлгүй, гадаад болон дотоод уруулын харьцаа жигд, гадаад байдлаасаа хэт онцгүй биш, дотор талдаа ягаавтар, эсвэл бага зэрэг бор өнгөтэй бэлгийн уруулыг хэвийн гэж нэрлэнэ. Харин хар бараан өнгөтэй, нэг нь нөгөөгөөсөө хэт урт бэлгийн уруулыг хэвийн бус гэж нэрлэж болно. Гэвч өөрт таагүй биш бол ийм мэс засалд орох зайлшгүй шаардлага үгүй юм.
Биеийн дархлаагаа сайн дэмжинэ. 5-7 хоноод оёдлыг авна. 14 хоног бэлгийн харилцаанд орохгүй.