Лазер эмчилгээ
Хацар, хамрын өргөссөн судас арилгах
Price
150,000 MNT
Book an appointment
Өргөссөн судасжилт, улайтын арилгах Когуляц (цахилгаан зүү) болон М22 лазер эмчилгээ хийж байна.
✅Когуляц (цахилгаан зүү) – Өргөссөн судсыг таслах эмчилгээ
· Коагуляци буюу цахилгаан зүүгээр өргөссөн судсыг таслах эмчилгээ нь бага зэргийн судасжилт, улайлтыг арилгахад ашиглагддаг үр дүнтэй арга юм.
· Өндөр давтамжийн цахилгаан гүйдэл ашиглан нарийхан зүүгээр өргөссөн хялгасан судаснуудыг түлж, бүлэгнэж хаадаг. Ингэснээр судас дахин цус дамжуулах боломжгүй болж, улмаар арьсанд харагдах улайлт багасдаг.
· 21 хоногийн зайтай 3-5 удаагийн давтамжтай хийгдэнэ.
Нэг удаагийн оролт: 130,000₮
✅ М22 лазер эмчилгээ (Зөвхөн Олимп хотхоны салбарт)
· М22 лазер эмчилгээ нь арьсны улайлтыг багасгах, судасны эмгэгийг эмчлэхэд үр дүнтэй арга юм. Энэ эмчилгээ нь арьсны гадаргуу дээрх улайлт, капиллярын тэлэлт, розацеа зэрэг асуудлуудыг шийдвэрлэхэд ашиглагддаг.
· 1 Сарын зайтай 3-5 удаа хийгддэг
Нэг удаагийн оролт: 500,000₮
Үзлэг, зөвлөгөөний цаг авахыг хүсвэл холбоо барих дугаараа үлдээнэ үү.