Мэс ажилбар
Эмэгтэйчүүдийн нөхөн сэргээх мэс засал
Price
1,000,000 MNT
Book an appointment
Эмэгтэйчүүдийн нөхөн сэргээх мэс засал
Бэлгийн бага уруул засах буюу Labiaplаsty. Төрөлхийн болон олдмол шалтгааны улмаас бэлгийн бага уруул сунаж, ердийн хэмжээнээс томордог бөгөөд дотуур хувцсанд үрэгдэж холгогдох, бэлгийн харьцааны үед таагүй мэдрэгдэх зэргээр таагүй байдлууд үүсдэг. Хэт унжсан бэлгийн бага уруулын илүүдэл эдийг хэсгийн мэдээгүйжүүлэг дор танаж багасгах мэс заслыг хийдэг. Та манай мэс заслын эмнэлэгт ирж мэргэжлийн эмч нараас зөвлөгөө авч үйлчлүүлнэ үү.
Эмчилгээ хийгдэх заалт:
1. Хэт томорсон бэлгийн бага уруулын хуниас, нугалаас дунд нян үржиж үрэвсэл үүсгэх
2. Бэлгийн бага уруул хувцсанд үрэгдэж цочрох, зовуурилах, өвдөх
3. Бэлгийн бага уруул бэлгийн харьцааны үед таагүй мэдрэмж төрүүлэх
Эсрэг заалт:
1. Цус бүлэгнэлтийн эсрэг эмчилгээ хийлгэж буй
2. Мэс засал хийх талбай орчимд идээт үрэвсэлтэй, эдгэрээгүй шархтай
3. Эмэгтэйчүүдийн үрэвсэлт өвчнүүд
Мэс заслын дараах гам дэглэм:
1. Шарханд 7 хоног ариун боолт хийлгэж давтан үзлэгт үзүүлэх
2. Хагалгааны эхний өдөр хэвтрийн дэглэм барих
3. 21 хоног идэвхтэй хөдөлгөөн хязгаарлах
4. Бэлгийн харьцаанд 21 хоног орохгүй байх
5. 7-10 хоногийн дараа оёдол авах
6. Архи согтууруулах ундаа, тамхийг 1 сар хэрэглэхгүй байх