Биед хийгдэх мэс засал
Өгзөг томруулах
Price
12,000,000 MNT
Book an appointment
1. Өгзөг томруулах
Төрөлхийн жижиг өгзөгтэй байх, жирэмслэлт, төрөлт, жин хасах зэргээс үүдэлтэй өгзөгний хэлбэр хэмжээ өөрчлөгдөх эсвэл өөрийн хүслээр өгзгөө одоо байгаагаас илүү том болгох зорилгоор өгзөгний имплант болон өөхөөр өгзгийг томруулах гоо сайхны мэс засал юм. Мөн өгзөгний имплант болон өөхийг хослуулан хийх боломжтой. Мэс заслын төлбөр: Өгзөгний имплант төлбөр - 11,500,000₮
Өгзөгт өөх шилжүүлэх төлыөр - 12,000,000₮
Мэс заслыг бүсэлхийн мэдээгүйжүүлэгтэй хийнэ. Мэс заслын үргэлжлэх хугацаа богино.
Заалт:
1. Өгзөгний хэмжээгээ одоо байгаагаас илүү томруулахыг хүссэн
2. Өгзөг жижиг хөгжсөн эсвэл өгзөгний хэм тэгш бус байх
3. Жин хассаны дараах эсвэл төрөлхийн өгзөгний хэлбэр, хэмжээ жижиг байх
4. Өгзөгний агуулагдахуун хэвийн болов ч илүү залуу төрхтэй болохыг хүссэн үйлчлүүлэгч
Эсрэг заалт:
1. Бодит бус хүлээлттэй эсвэл хэвийн бус хүсэлтэй үйлчлүүлэгчид
2. Чихрийн шижин
3. Мэс заслын хэсэгт үрэвслийн голомттой
4. Химийн болон туяа эмчилгээ хийлгэж буй
5. Жирэмсэн эх
6. Хөхүүл эх
7. Цус бүлэгнэлтийн эсрэг эмчипгээ хийлгэж байгаа
8. Өөрөө бие даан шийдвэр гаргах боломжгүй сэтгэцийн байдалтай өвчтөнүүд (өөрийгөө голох эмгэг, хэт үнэлсэн бодол санаа, солиорол, дэмийрэл... гэх)
Өөх соруулж өгзөгт шилжүүлэх мэс заслын дараах зөвлөмж:
1. Шарханд ариун боолт хийлгэж давтан үзлэгт тогтмол үзүүлэх
2. Эмнэлгээс олгосон эмийг хоорондын зай 15 минутаар 8 цагийн зайтай уух
3. Сайн унтаж амрах
4. Өөх соруулсан хэсэгт ачаалал өгөхгүй байх
5. 21 хоногоос 1 сарын турш өгзгөнд ачаалал өгч суухгүй байх
6. Доошоо харж унтах
7. Мэс заслын дараах эмчилгээний массажинд орох / эхний 2 удаагийнх үнэгүй/
8. 14-21 хоногийн дараагаас эмчийн заавраар дасгал хөдөлгөөн хийж эхлэх
9. Зориулалтын өгзөг хэлбэржүүлэгч даруулгыг 21 хоногоос 1 сарын турш тогтмол өмсөх
10. Мансууруулах болон сэтгэц нөлөөт эмийг хэрэглэхгүй байх
11. Сүү, сүүн бүтээгдэхүүн болон сахарын агууламж өндөртэй бүтээгдэхүүн 14 хоног хэрэглэхгүй байх
12. Архи согтууруулах ундаа хэрэглэхгүй байх
13. Тамхи татахгүй байх