Өөх соруулах мэс засал
Өөх соруулах эмчилгээ
Price
6,000,000 MNT
Book an appointment
Биеийн галбирыг тодотгох, галбиржуулах, тураах зорилгоор арьсан доорх өөхийг соруулах шаардлагатай тохиолдолд арьсан доорх гадар өөхийг соруулж авах мэс засал юм. Биеийн аль ч хэсгээс соруулж авч болно. Тусгай аппаратын тусламжтайгаар жижиг нүхээр хошуу оруулан соруулдаг ба зүслэг хийгдэхгүй учир жижиг цэгэн сорви үлддэг. Аль хэсгийн өөхийг соруулахаас хамааран мэс засал хэсгийн болон ерөнхий мэдээгүйжүүлэгтэй хийгдэнэ. Та манай мэс заслын эмнэлэгт ирж мэргэжлийн эмч нараас зөвлөгөө авч үйлчлүүлнэ үү.
Хийгдэх заалт:
1. Тухайн хэсгүүдэд өөхлөлт их
2. Таргалалттай, илүү жинтэй
3. Биеийн аль нэг хэсэгт целюлиттэй
4. Наснаасаа илүү овортой, хөгшин харагдах
5. Дасгал хөдөлгөөн биеийн тамир хийх боломжгүй тохиолдолд
6. Эрүүлжүүлэн галбиржуулах хүсэлтэй
Эсрэг заалт:
1. Тухайн соролт хийгдэх талбай орчимд үрэвслийн голомттой
2. Жирэмсэн эх
Өөх соруулах мэс заслын дараах зөвлөмж:
1. Шарханд ариун боолт хийлгэж давтан үзлэгт тогтмол үзүүлэх
2. Өөх соруулсан хэсэгт ачаалал өгөхгүй байх
3. 14-21 хоногийн дараагаас эмчийн заавраар дасгал хөдөлгөөн хийж эхлэх
4. Зориулалтын хэлбэржүүлэгч даруулгыг 1 сарын турш тогтмол өмсөх
5. Сүү, сүүн бүтээгдэхүүн 14 хоног хэрэглэхгүй байх
6. Архи согтууруулах ундаа, тамхийг хэрэглэхгүй байх