Биед хийгдэх мэс засал
Хэвлийн арьс сойх
Price
6,000,000 MNT
Book an appointment
Хэвлийн арьс сойх
Таргалалт, тарган байдлаас турснаас үүдэлтэй хэвлийн өмнөд хэсгийн арьс зөөлөн эдийн унжилт, язралт болон төрсний дараах хэвлийн арьсны унжилт, кесарево болон эмэгтэйчүүдийн мэс заслын дараах арьсны үл агшилт, өөх соруулах мэс заслын дараах арьсны сулралыг засах зорилгоор хийгдэж буй мэс засал юм. Хэвлийн арьс татах мэс засал нь хэвлийн хэлбэрийг засаж хүнийг өв тэгш бие бялдартай харагдуулах зорилгоор хийгддэг мэс ажилбар бөгөөд бүрэн мэдээгүйжүүлэгтэй хийгдэнэ. Та манай мэс заслын эмнэлэгт ирж мэргэжлийн эмч нараас зөвлөгөө авч үйлчлүүлнэ үү.
Заалт
1. Хэвлийн арьсны язралт, унжилт
2. Биеийн галбир, гоо зүйг сэргээх
Эсрэг заалт
1. Хэвлийн доод хэсэгт сорвитой болохыг хүсэхгүй байгаа үйлчлүүлэгчид
2. Жирэмсэн эх
3. Мэс засал хийх хэсэгт үрэвслийн голомттой
4. Арьсны хурц идээт үрэвсэл
5. Цус бүлэгнэлтийн эсрэг эмчилгээ хийлгэж буй
Хэвлийн арьс сойх мэс заслын дараах зөвлөмж
1. Шарханд 7-10 хоног ариун боолт хийлгэж давтан үзлэгт тогтмол үзүүлнэ.
2. Мэс заслын дараа 3-7 хоног антибиотик эмчилгээг хийлгэнэ.
3. 7-14 хоногийн дараа арьсны оёдлыг авхуулах
4. Зориулалтын даруулгыг тогтмол өмсөх /1-2 сар/
5. 1-2 сар идэвхтэй дасгал хөдөлгөөнийг хориглох
6. Архи, согтууруулах ундаа, тамхийг 1 сар хатуу хориглоно .
7. Сүү сүүн бүтээгдэхүүн 21-28 хоног хэрэглэхгүй байна.
8. Халуун ногоо, харшил үүсгэх хоол хүнс хэрэглэхгүй байна.