Манай вэб сайт шинэчлэгдэж байна. Тун удахгүй та бүхэнд илүү сайжруулсан хувилбараар хүрэх болно.
Cinderella logo
Хөх сойх

Хөхний мэс засал

Хөх сойх

Price

8,000,000 MNT

Book an appointment

Хөх сойх болон хөхний эд багасгах


Төрөлхийн хөхний эдийн хөгжил ихтэй, таргалалт, олон хүүхэд хөхүүлэх зэргээс үүдэн хөх суларч унжих өөрчлөлт ордог. Хөхийг унжилтын зэрэг болон эдийн байдлаас хамаарч арьсыг дангаар нь сойх болон хөхний эдийг танаж мэс засал хийнэ. Мэс заслыг бүрэн мэдээгүйжүүлэгтэй хийнэ. Та манай мэс заслын эмнэлэгт ирж мэргэжлийн эмч нараас зөвлөгөө авч үйлчлүүлнэ үү.

 

Мэс заслын дараах зөвлөмж

1.        Шарханд 7 хоног ариун боолт хийлгэж давтан үзлэгт тогтмол үзүүлэх

2.        7-14 хоногийн дараа арьсны оёдлыг авхуулах

3.        Эмнэлгээс олгосон эмийг эм хоорондын зай 15 минутаар 8 цагийн зайтай уух

4.        1-2 сар идэвхтэй дасгал хөдөлгөөнийг хориглох

5.        Харшилдаг хоол, хүнсний бүтээгдэхүүн, халуун ногоо ихтэй хүнс хэрэглэхгүй байх

6.        Сүү, сүүн бүтээгдэхүүн 21-28 хоног хэрэглэхгүй байх

7.        Архи, согтууруулах ундаа, тамхийг 21-28 хоног хэрэглэхгүй байх

8.        Доош харж унтахгүй байх /21 хоног/

9.        Саун, халуун ванн, бассейнд орохгүй байх

10.    Хөхний сойлт, даруулгыг 2 сар тогтмол зүүх