Манай вэб сайт шинэчлэгдэж байна. Тун удахгүй та бүхэнд илүү сайжруулсан хувилбараар хүрэх болно.
Cinderella logo
Суганы сүүний булчирхай авах мэс засал

Биед хийгдэх мэс засал

Суганы сүүний булчирхай авах мэс засал

Price

2,500,000 MNT

Book an appointment

Суганы сүүний булчирхай авах

               

Нүдэнд ил харагдах томорсон булчирхай маш тааламжгүй сэтгэгдэл төрүүлж, нимгэн хувцаслахад саад болдог. Өөртөө итгэлгүй бусдаас ичих мэдрэмж төрүүлдэг бөгөөд дотуур хувцас болон задгайвтар хувцас өмсөхөд саадтай байдаг.  Мөн сарын тэмдгийн мөчлөгийн үед өвдөлттэй байх, цөөн тохиолдолд сүү орох зэрэг таагүй мэдрэмжүүд олон. Суганы сүүний булчирхай авах ажилбар гоо зүйн байдлыг дээшлүүлэхээс гадна эрүүл мэндэд маш чухал нөлөө үзүүлдэг. Та манай мэс заслын эмнэлэгт ирж мэргэжлийн эмч нараас зөвлөгөө авч үйлчлүүлнэ үү.

 

Суганы сүүний булчирхай авах мэс заслын дараах зөвлөмж

1.        Мэс заслын дараа 3-7 хоног антибиотик эмчилгээ хийнэ.

2.        1 сар идэвхтэй дасгал хөдөлгөөнийг хориглоно.

3.        Хүнд юм өргөхгүй байна.

4.        Гарыг далайцтай савсан хөдөлгөөн хийхгүй байна.

5.        Саун, халуун ванн, бассейнд 1 сар орохыг хориглоно.

6.        Сүү, сүүн бүтээгдэхүүн 14 хоног хэрэглэхгүй байна.

7.        Архи, согтууруулах ундаа, тамхийг 1 сар хэрэглэхгүй байна.