Хамрын мэс засал
Хамар өндөрлөх мэс засал
Price
4,500,000 MNT
Book an appointment
Хамар өндөрлөх мэс засал
Тодорхой заалт нөхцөл бүрдсэн үед хамрын хэлбэрийг засаж, өндөрлөх, хамрыг гоо зүйн талаас сэргээх зорилгоор хийж буй мэс засал юм. Мэс засал хэсгийн болон ерөнхий мэдээгүйжүүлэгтэй хийгдэнэ. Хамрын мэс ажилбар нь хэд хэдэн төрлөөр хийгддэг. Та манай мэс заслын эмнэлэгт ирж мэргэжлийн эмч нараас зөвлөгөө авч үйлчлүүлнэ үү.
Заалт
1. Хамрын нуруу, хянга намхан үед
2. Гэмтлээс шалтгаалж хамрын нуруу цааш цөмөрсөн
3. Хамрын угалз том үед
Эсрэг заалт
1. Хамар болон нүүр орчим үрэвслийн голомттой
2. Химийн болон туяа эмчилгээ хийлгэж буй
3. Жирэмсэн эх
4. Өөрөө бие даан шийдвэр гаргах боломжгүй сэтгэцийн байдалтай өвчтөнүүд (өөрийгөө голох эмгэг, хэт үнэлсэн бодол санаа, солиорол, дэмийрэл... гэх)