Манай вэб сайт шинэчлэгдэж байна. Тун удахгүй та бүхэнд илүү сайжруулсан хувилбараар хүрэх болно.
Cinderella logo
Хүзүүний гилжгий засах мэс засал

Толгой хүзүүний мэс засал

Хүзүүний гилжгий засах мэс засал

Синдерелла клиник маань нийгмийн хариуцлагын хүрээнд 18 буюу түүнээс дээш насны бүх хүмүүст хүзүүний гилжгий засах мэс заслыг үнэ төлбөргүй хийж байна. Та манай мэс заслын эмнэлэгт ирж мэргэжлийн эмч нараас зөвлөгөө авч үйлчлүүлнэ үү.

 

Хийх заалт

1.        Төрөлхийн болон олдмол хүзүүний гилжгий

2.        Мэс заслын дараах хүзүүний гилжгий

 

Мэс ажилбарын эсрэг заалт

1.        Хүзүүний арьс харшлын тууралттай, эмзэгшсэн байх

2.        Хүзүүний арьсны идээт үрэвсэлтэй байх

3.        Хүзүүний тунгалгийн булчирхай цочирч үрэвссэн байх

Мэс заслын дараах гам дэглэм

1.        1 сар хүзүүний чиг зүүнэ.

2.        Эмчид давтан үзүүлж, боолт солиулна.

3.        7-10 хоногийн дараа оёдол авхуулна.

4.        1-2 сар хүзүүгээ огцом хөдөлгөхгүй байна.

5.        1 сарын дараагаас сэргээх засах эмчилгээ курсээр хийлгэх