Толгой хүзүүний мэс засал
Хацрын булцгар багасгах мэс засал Bichat fat
Price
1,000,000 MNT
Book an appointment
Чихалзуурын (бишагийн) өөх авах
Хацрын булцгар багасгах болон нүүр өргөх мэс заслын үр дүнг сайжруулах зорилгоор бишагийн өөх авах мэс заслыг хийдэг. Хэсгийн мэдээгүйжүүлгээр амны дотор талаас завж хэсэгт зүслэг хийж авна. Ил харагдах сорви үүсдэггүй давуу талтай. Та манай мэс заслын эмнэлэгт ирж мэргэжлийн эмч нараас зөвлөгөө авч үйлчлүүлнэ үү.
Хагалгаа хийх заалт
1. Хацрын булцгар багасгах
2. Нүүр өргөх мэс заслын үр дүнг сайжруулах
Эсрэг заалт
1. Нүүр хэсгийн өөхөн эд багатай байх
2. Шүд цоорхой байх
3. Амны хөндийн шархтай байх
4. Амны хөндийн идээт үрэвсэлтэй байх
Биша өөх авах мэс заслын дараах зөвлөмж
1. Мэс заслын дараа 3-7 хоног антибиотик эмчилгээ хийнэ.
2. Эмчид үзүүлэх (эхний 2-3 хоногт өдөр бүр)
3. Мэс заслын оёдлыг 5 хоноод авхуулах
4. Амны хөндийн ариун цэврийг сайтар сахиулах
5. Хатуу, зажлууртай хоол идэхгүй байх
6. Архи, тамхи хэрэглэхийг хатуу хориглоно.