Манай вэб сайт шинэчлэгдэж байна. Тун удахгүй та бүхэнд илүү сайжруулсан хувилбараар хүрэх болно.
Cinderella logo
Эр бэлэг эрхтэн томруулах мэс засал

МЭС ЗАСАЛ, НӨХӨН СЭРГЭЭХ ЭМЧИЛГЭЭ

Эр бэлэг эрхтэн томруулах мэс засал

Price

2,500,000 MNT

Book an appointment

Эр бэлэг эрхтэн томруулах болон бэлэг эрхтний бусад мэс засал


Мэс заслыг хэсгийн болон нугасны мэдээгүйжүүлэгтэй хийнэ. Мэс заслын үргэлжлэх хугацаа богино, эмчийн үзлэгт хамрагдаад шууд орж болох давуу талтай. Нарийн мэргэжлийн эрэгтэйчүүдийн мэс заслын эмчтэй бөгөөд, танд шаардлагатай бүх төрлийн мэс заслын тусламж үйлчилгээг үзүүлнэ. Үүнд:

  • Бэлэг эрхтэнг өөхөөр бүдүүрүүлэх
  • Бэлэг эрхтэнг филлерээр бүдүүрүүлэх
  • Бэлэг эрхтний толгойг филлерээр бүдүүрүүлэх
  • Бэлэг эрхтэн хөвчрүүлэгч /Протез/
  • Бэлэг эрхтэнд бүх төрлийн имплант, биомах суулгах
  • Бэлэг эрхтнээс гадны биет авах
  • Варикоцеле
  • Үрийн суваг боох
  • Циркумцизи

Та ямар мэс засал хийлгэхээс хамааран 14 хоногоос 1 сарын хугацаанд бэлгийн харьцаанд орохгүй, архи согтууруулах ундаа хэрэглэхгүй байх зэрэг гам барих шаардлагатай. Та манай мэс заслын эмнэлэгт ирж мэргэжлийн эмч нараас зөвлөгөө авч үйлчлүүлнэ үү.

 

Заалт:

1.        Өөрийн бэлэг эрхтний хэмжээнд сэтгэл хангалуун бус байдаг

2.        Бэлэг эрхтний гадаад үзэмжийг сайжруулах зорилгоор

3.        Бэлэг эрхтний судас бүдүүрсэн

4.        Түргэн дур тавилтын эсрэг

 

Эсрэг заалт:

1.        Тухайн ажилбар хийгдэх талбай орчимд үрэвслийн голомттой

2.        Өөрөө бие даан шийдвэр гаргах боломжгүй сэтгэцийн байдалтай өвчтөнүүд (өөрийгөө голох эмгэг, хэт үнэлсэн бодол санаа, солиорол, дэмийрэл... гэх)

 

Мэс заслын дараах гам дэглэм:

1.        Шарханд 7 хоног ариун боолт хийлгэж давтан үзлэгт үзүүлэх

2.        21 хоног идэвхтэй хөдөлгөөн хязгаарлах

3.        14-31 хоног бэлгийн харьцаанд орохгүй байх

4.        Мэс заслын дараа шаардлагатай гэж үзвэл эмчийн заавраар антибиотик уух

5.        Архи согтууруулах ундаа, тамхийг 1 сар хэрэглэхгүй байх