Cinderella logo
Өөх соруулах

МЭС ЗАСАЛ, НӨХӨН СЭРГЭЭХ ЭМЧИЛГЭЭ

Өөх соруулах

Price

5,000,000 MNT

Book an appointment

Биеийн галбирыг тодотгох, хэлбэр гаргах, тураах зорилгоор арьсан доорхи өөхийг соруулах шаардлагатай тохиолдолд арьсан доорхи гадар өөхийг соруулж авах мэс засал юм. Биеийн аль ч хэсгжжс соруулж авч болно. Мэс заслыг хэсгийн мэдээгүйжүүлэг болон бүтэн унтуулгатай хийнэ.

Заалт:

1.    Тухайн хэсгүүдэд өөхлөлт их

2.    Таргалалттай, илүү жинтэй

3.    Биеийн аль нэг хэсэгт целулиттэй

4.    Наснаасаа илүү овортой, хөгшин харагдах

5.    Дасгал хөдөлгөөн биеийн тамир хийх боломжгүй тохиолдолд

6.    Эрүүлжүүлэн галбиржуулах хүсэлтэй

7.    Нүүр хөгшрөх үед илрэх зөөлөн эдийн хатингаршлыг засах, нүүр залуужуулах зорилгоор

8.    Нүүрний харьцааг өөрчлөх- Дух, хацар, ооч, эрүүг эзлэхүүний хувьд томсгох

9.    Архаг батгашлын улмаас арьсан доорх зөөлөн эд шимэгдсэн бол

10. Биеийн төрөлхийн ховил хонхор

11. Биеийн аль ч хэсэгт үүссэн гэмтлийн гаралтай согог, хоёрдогч хэлбэр алдалт

12. Ромбергийн өвчин

13. Ятрогеник буюу эм, эмчилгээний шалтгаантай согог

14. Өөх соролт, нүүр өргөлтийн дараах согог

15. Өвчин эмгэгийн улмаас хоёрдогчоор өөхөн эдийн хатингаршил үүссэн бол

Эсрэг заалт:

1.  Тухайн соролт хийгдэх талбай орчимд үрэвслийн голомттой

2.   Химийн болон туяа эмчилгээ хийлгэж буй

3.   Сэтгэцийн эмгэгтэй

4.   Жирэмсэн эх

5.  Өөрөө бие даан шийдвэр гаргах боломжгүй сэтгэцийн байдалтай өвчтөнүүд (өөрийгөө голох эмгэг, хэт үнэлсэн бодол санаа, солиорол, дэмийрэл... гэх)

Өөх соруулах мэс заслын дараах зөвлөмж:

1.  Шарханд ариун боолт хийлгэж давтан үзлэгт тогтмол үзүүлэх

2.  Шаардлагатай тохиолдолд эмчийн заавраар антибиотик эмчилгээ хийлгэх

3.  Сайн унтаж амрах

4.  Өөх соруулсан хэсэгт ачаалал өгөхгүй байх

5.  Мэс заслын дараах эмчилгээний массажинд орох / эхний 2 удаагийнх үнэгүй/

6.  14-21 хоногийн дараагаас эмчийн заавраар дасгал хөдөлгөөн хийж эхлэх

7.  Зориулалтын хэлбэржүүлэгч даруулгыг 21 хоногоос 1 сарын турш тогтмол өмсөх

8.  Мансууруулах болон сэтгэц нөлөөт эмийг хэрэглэхгүй байх

9.  Сүү, сүүн бүтээгдэхүүн болон сахарын агууламж өндөртэй бүтээгдэхүүн 14 хоног хэрэглэхгүй байх

10.  Архи согтууруулах ундаа хэрэглэхгүй байх

11.  Тамхи татахгүй байх