Cinderella logo

Ботокс тарилга

Ботокс тарилга
Ботокс тарилга
Ботокс тарилга

1.    Ботокс тарилга:

1. Ботокс гэдэг нь лабораторийн нөхцөлд грамм эерэг, агааргүйтэн Clostridium botulinum гэх микро организмаас гарган авсан цэвэршүүлсэн уураг юм.

2. Ботокс тарианы үрчлээний эсрэг үйлдэл нь хөдөлгөгч булчингуудын мэдрэл-булчингийн холбоосын пресинапсийн нейроноос ялгарах ацетилхолинд хориг үүсгэснээр булчинд очих мэдрэлийн импульс саарч улмаар булчин тайвшрах, тэнийх үйлдэл үзүүлж эхэлдэг.

3. Тарилгын давтамж ямар зорилгоор хаана, хэр хэмжээтэй хийгдэхээс хамаарч 3-6 сарын зайтай давтан тарих боломжтой.

Үр дүн:

1. Зажлуурын булчин жижгэрч нүүрны хэлбэр жижгэрч V төрх үүснэ.

2. Хэт хөлрөлт багасна.

3. Булчингийн хөдөлгөөнөөс үүссэн үрчлээ арилах, багасах, нэмж үүсэхээс сэргийлнэ.

4. Толгойн өвдөлт багасна.

5. Шилбэ нарийсах, хуян багасах.

6. Нүүрний хэт хөдөлгөөнийг хорино.

SHARE: