Cinderella logo

Прп эмчилгээ

Прп эмчилгээ

1.    Прп эмчилгээ:

PRP (ПРП) гэдэг үг нь Platelet Rich Plasma гэсэн товчлол бөгөөд тромбоцит (ялтаст эс) эсээр баялаг сийвэн гэсэн утгатай. Ялтаст эс нь хүний биед цусыг бүлэгнүүлэх, шарх эдгээх, эд эсийг нөхөн төлжилтийг эрчимжүүлэх, залуужуулах үүрэгтэй байдаг. Ялтсан эсүүдээс эсийн хуваагдлыг өдөөж төлжүүлэх үүрэгтэй фактор (TGFH), тромбоцитын өсөлтийн фактop (PDGF), судасны ханын эндотелийн төлжилтийн фактор (VEGF), хучуур эдийн өсөлтийн фактор (EGF), фибробластын өсөлтийн фактор (FGF), инсулин төст өсөлтийн фактор (IGF) зэрэг уургууд ялгардаг. Эдгээр факторууд нь арьсны нөхөн төлжилтийг дэмжинэ.

Хийх заалт:

1. Батгашилт, батганы дараах сорви багасна.

2. Арьсны нөхөн төлжих процессыг сайжруулж эмзэгшлийг бууруулна.

3. Арьсны улайлт, нүхжилт багасна.

4. Үсний уналт багасна, ургалт нэмэгднэ.

5. Үс уналтын эсрэг, үс ургалтын эмчилгээнүүдтэй хавсарч үр дүнг нэмэгдүүлнэ.

6. Шархны эдгэрэлтийг дэмжинэ.

SHARE: