1. Хүзүүний гилжгий засах мэс засал
Синдерелла клиник маань нийгмийн хариуцлагын хүрээнд 18 буюу түүнээс дээш насны бүх хүмүүст хүзүүний гилжгий засах мэс заслыг үнэ төлбөргүй хийж байна. Хүзүүний гилжгий засах мэс заслын үндсэн төлбөр 1,200,000₮ байсан.
Хийх заалт:
1. Төрөлхийн болон олдмол хүзүүний гилжгий
2. Мэс заслын дараах хүзүүний гилжгий
Мэс ажилбарын эсрэг заалт:
1. Хүзүүний арьс харшилын тууралттай, эмзэгшсэн байх
2. Хүзүүний арьсны идээт үрэвсэлтэй байх
3. Хүзүүний тунгалагийн булчирхай цочирч үрэвссэн байх
Болзошгүй хүндрэл, анхаарах зүйлс:
1. Харшил
2. Шок
3. Нүүрний мэдрэл гэмтэх
4. Шархны үрэвсэл
5. Шарх задрах
6. Цус алдалт
7. Цус хуралт
8. Серома хурах
9. Сорвижилт
Мэс заслын дараах гам дэглэм:
1. 3 хоног шархыг норгож, боолтыг авч болохгүй
2. 4 дэх хоногоос эмчийн зөвшөөрлөөр усанд орох
3. Эмчид давтан үзүүлж, боолт солиулах /өдөр бүр/
4. 7-10 хоногийн дараа оёдол авхуулах
5. 1-2 сар хүзүүгээ огцом савахгүй байх
6. 1 сарын дараагаас нөхөн сэргээх эмчилгээ курсээр хийлгэх
SHARE: