Давхар эрүүний өөх соруулах
Давхар эрүүний өөх нь байрлалаасаа шалтгаалан дасгал хөдөлгөөнд арилж алга болдоггүй онцлогтой тул нүүр хүзүүг галбиржуулах зорилгоор уг мэс ажилбарыг хийнэ. Мэс засал хэсгийн болон ерөнхий унтуулгатай хийгдэнэ. Тусгай аппаратын тусламжтайгаар жижиг нүхээр хошуу оруулан соруулдаг ба зүслэг хийгдэхгүй учир жижиг цэгэн сорви үлддэг. Шаардлагатай тохиолдолд 2 талын эрүүний өнцөгт нэмэлт нүх гаргаж өөх соруулна. Мэс ажилбар хэсгийн мэдээгүйжүүлэгтэй болон бүтэн унтуулгатай хийгдэх ба та сонголтоо хийж болно. Мэргэжлийн эмчид хандан уг мэс заслыг хийлгэх шаардлагатай үгүйгээ шийдэх шаардлагатай. Мэс залын төлбөр 1,800,000₮.
Мэс засал хийх заалт:
1. Тухайн хэсгүүдэд өөхлөлт их
2. Наснаасаа илүү овортой, хөгшин харагдах
3. Нүүр хөгшрөх үед илрэх зөөлөн эдийн хатингаршлыг засах, нүүр залуужуулах зорилгоор
4. Нүүрний харьцааг өөрчлөх
5. Биеийн төрөлхийн ховил хонхор
6. Өөх соролт, нүүр өргөлтийн дараах согог
Эсрэг заалт:
1. Тухайн соролт хийгдэх талбай орчимд үрэвслийн голомттой
2. Химийн болон туяа эмчилгээ хийлгэж буй
3. Сэтгэцийн эмгэгтэй
4. Жирэмсэн эх
5. Өөрөө бие даан шийдвэр гаргах боломжгүй сэтгэцийн байдалтай өвчтөнүүд (өөрийгөө голох эмгэг, хэт үнэлсэн бодол санаа, солиорол, дэмийрэл... гэх)
Болзошгүй хүндрэл ба анхаарах зүйлс:
1. Цус алдах
2. Цус хурах
3. Халдвар
4. Харшил
5. Өөхөн эмболи, өөхөн эмболийн хам шинж
6. Гүний венийн тромбоз
7. Хэлбэр, гадаргуу жигд бус байх
8. Өөхийг дутуу авах
9. Нүүрний мэдрэлийн эрүүний ирмэгийн салаа гэмтэх
10. Уйланхай үүсэх
11. Фиброзон эд үүсэх
12. Анафилаксийн шок
13. Гэнэт нас барах
SHARE: