1. Дээд уруул сойх
Нимгэн уруулыг зузаан харагдуулах зорилгоор хийгдэнэ. Дээд уруулын дээд ирмэгээр эсвэл хамрын доод ирмэгээр зүсэж хэсгийн мэдээгүйжүүлэгтэй хийнэ. Мэс заслын үргэлжлэх хугацаа богино. Хийгдэх мэс ажилбараасаа шалтгаалан төлбөр - 1,000,000₮-с эхэлнэ.
Мэс засал хийх заалт:
1. Төрөлхийн дээд уруул нимгэн хүн
2. Дээд уруулаа илүү зузаан болгох хүсэлтэй хүн
Эсрэг заалт:
1. Уруул, хамар орчмын арьс харшлын тууралттай, эмзэгшсэн байх
2. Уруул, хамар орчмын арьсны идээт үрэвсэлтэй байх
3. Хамар, уруулын хоорондын зай хэт ойрхон байх
Мэс заслын дараах гам дэглэм:
1. Антибиотик 3-5 хоног уух
2. Үрэвслийн эсрэг эм 7-14 хоног уух
3. Эмчид үзүүлэх /өдөр бүр/
4. 7-10 хоногийн дараа оёдол авах
5. Хатуу, зажлууртай хоол, хүнсний бүтээгдэхүүнийг 14 хоног идэхгүй байх
6. Архи,тамхи хэрэглэхийг 1 сар хатуу хориглоно.
7. Сүү сүүн бүтээгдэхүүн халуун ногоо харшил үүсгэх хоол хүнс 21-28 хоног хэрэглэхгүй байх
SHARE: