Description
Утсан имплант буюу коллагентай өргөстэй утсаар хамрын хэлбэр засах мэсийн бус эмчилгээ.
Хамрын утсан имплант хийлгэснээр:
– Хамрын нуруу өндөрсөж, нарийсна
– Хамрын үзүүр хэсгийн унжуу өргөгдөж шонтойно
– Хамрын монхор болон муруй тэгширнэ
– Хамрын угалз хэсэг нарийсна.
Давуу тал:
– Хийгдэх хугацаа 30минут
– Өвдөлтгүй зүслэггүй
– Хавдалт болон хөхрөлтгүй
– Хийлгэсны дараа энгийн амьдралдаа шууд орно
– 1,5-2,5 жил хадгалагдах үр дүнтэй
Хориглох заалт:
– Биеийн дархлаа сул болон жирэмсэн эхэд, мөн хүүхдэд хийгдэхгүй
Эмчилгээний дараа дагаж мөрдөх гам дэглэм:
– Ажилбарын дараагаас эхлэн нүүрний хүчтэй хувирал булчин чангаруулах хөдөлгөөн хийхгүй байх.
– Нүдний шил зүүхгүй / 7-14 хоног/
– Тамхи татахгүй байх / бохир оруулж үрэвсэл явагдаж, идээллэх өндөр магадлалтай/
– Бохир гараар хүрэхгүй байх
– Эмчийн зөвлөснөөс өөр бусад бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх
– Спирт агуулсан ундаа хэрэглэхгүй байх /1 сар/
– Ус сайн ууж, сайн унтаж амрах
– Дархлаа дэмжих
/эмчийн зөвлөсний дагуу/
– Доошоо харж унтахгүй байх /1 сар/
– Хэт халуун уур саунд орохгүй байх /1 сар/
– Эмчилгээ хийснээс хойш арьсаа нар салхи болон гадны нөлөөнөөс маш сайн хамгаална. /Нарны өндөр хувьтай тос түрхэх, саравчтай малгай өмсөж, маск зүүх г.м/