Description
Тээрхийн арьсны нарийсал буюу фимоз:
-Фимоз гэж бэлэг эрхтний арьс шамрахгүй байх өвчин юм. Өөрөөр хэлбэл бэлэг эрхтний толгойг хучсан арьс эргэхгүй байна гэсэн үг. Нийт төрж буй хүүхдүүдийн 50 орчим хувь нь фимоз өвчинтэй төрөх ба 5 нас хүрэхэд 5 хувь орчим нь шамрахгүй үлддэг гэж үздэг.
Фимозын үед бэлэг эрхтэн хөвчрөхөд толгой нь томорч тээрхийн арьс татагддаг аюултай. Ингэснээр жижиг язрал урагдал үүснэ. Тэр нь жижиг хэмжээтэй байдаг болохоор цус гарахгүй, ямар ч санаа зовох зvйл гарахгvй. Гэвч эдгэрэхэд нь бичил сорви үүснэ Фимоз цаашаа даамжирсаар тээрхийн арьс бэлэг эрхтний толгойтой наалдаж болзошгүй. Энэ нь ямар нэг онцгой эвгүй мэдрэмж төрvvлэхгvй боловч бэлэг эрхтний толгойг гаргах оролдлого хийх үед хүчтэй өвдөж, цус алддаг.
Тээрхийн арьсны нарийсалтай үед хүндрэл гарахыг нь хvлээлгvйгээр мэс заслын эмчид цаг алдалгүй хандах хэрэгтэй. Фимозын эмчилгээний үндсэн бөгөөд цорын ганц арга нь зvслэг (арьс тойруулж авах ) бөгөөд тээрхийн арьсыг хэсэгчлэн ба бүхлээр нь авдаг мэс засал юм. Урьд нь эмийн эмчилгээ хийх оролдлогууд байсан боловч энэ нь онцгой vр дvн єгдєггvй болох нь практик дээр илэрсэн юм.
Биеийн дархлаагаа сайн дэмжинэ. 5-7 хоноод оёдлыг авна. 14 хоног бэлгийн харилцаанд орохгүй. Хувийн ариун цэврийг сахина.