ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ

1. ЕРӨНХИЙ ЗААЛТ

1. www.cinderella.mn нь Синдерелла клиникийн албан ёсны вэбсайт бөгөөд энэхүү нөхцөл, журам нь уг вэбсайтаар үйлчлүүлэх, худалдан авалт хийхтэй холбоотой үүсэх харилцааг зохицуулахад оршино.
2. Энэхүү нөхцөл нь хэрэглэгч худалдан авалт хийх, вэбсайтаар үйлчлүүлэхээсээ өмнө хүлээн зөвшөөрч баталгаажуулсаны үндсэн дээр хэрэгжинэ.
3. Энэхүү үйлчилгээний нөхцлийн хэрэгжилтэнд Синдерелла клиник /цаашид байгууллага гэх/ болон хэрэглэгч /цаашид хэрэглэгч гэх/ хамтран хяналт тавина.

2. ВЭБСАЙТ БА ТҮҮНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА

1. www.cinderella.mn худалдааны тэмдэгтүүд нь Синдерелла клиникийн өмч бөгөөд энэхүү вэб сайтын лого, нэр бусад загварыг хуулах, олшруулах, дуурайх, өөр бусад ямар ч зүйлд ашиглахыг хориглоно.
2. Вэбсайтын мэдээ, үнийн шинэчлэл, урамшуулал болон шинэ үйлчилгээний мэдээлэл зэрэг нь бусад салбарууд дахь мэдээллээс зөрүүтэй байгаа тохиолдолд бусад салбаруудын мэдээллийг үнэн зөвд тооцно.
3. Хэрэглэгч вэбсайтын талаар санал гомдол, шинэ санаа, шинэ бараа борлуулах хүсэлт, шүүмж зэргийг вэбийн журмын дагуу чөлөөтэй илэрхийлэх, илгээх эрхтэй.

3. ВЭБСАЙТЫН ХЭРЭГЛЭГЧ БА ГИШҮҮНЧЛЭЛ

1. Вэбсайт нь гишүүнчлэлтэй байна. Вэбээр үйлчлүүлэх буюу мэдээ мэдээлэлтэй танилцах, худалдан авалт хийх, урьдчилгаа байршуулахыг хүссэн ямар ч хэрэглэгч вэбийн гишүүн байх ёстой.
2. Гишүүний мэдээллийн бүрэн бүтэн болон үнэн зөв байдлыг байгууллага цаг тухай бүрт шалгаж байх ба эдгээр мэдээлэл нууц байж, нууцлалыг байгууллага бүрэн хариуцна
3. Хэрэглэгчийн мэдээллийн үнэн зөв, бодит байдалд хэрэглэгч бүрэн хариуцлага хүлээнэ.
4. Нэг хэрэглэгч нэг л э-мэйл хаягаар гишүүн болох эрхтэй. Ашиглагдсан имэйл хаяг дахин өөр гишүүнчлэлд ашиглагдахгүй. Хэрэв өөр хүнд өөрт цугларсан бонусыг ашиглуулбал нийт цугласан бонусыг Синдерелла клиник хүчингүй болгох эрхтэй.
5. Шинээр бүртгүүлж вэбийн гишүүн болмогц тухайн хэрэглэгчид өөрийн хувийн хуудас үүснэ. Дансанд худалдан авалтын түүх, өөрийн мэдээлэл, хүргэлтийн хаяг, хуримтлагдсан бонус зэрэг багтана.
6. Хэрэв хэрэглэгч худал эсвэл буруу мэдээлэл оруулах, гишүүнийхээ үүргийг биелүүлээгүй зэрэгт тухайн гишүүний дансыг хаана.

4. ИНТЕРНЕТ ХУДАЛДАА

www.cinderella.mn вэбсайт интернетээр дамжуулан Синдерелла клиникийн үндсэн бүтээгдэхүүн үйлчилгээ, эмчилгээг худалдан авах, урьдчилгаа байршуулна.

5. УРЬДЧИЛГАА БАЙРШУУЛАХ, ТӨЛБӨР ТООЦОО

1. Хэрэглэгч бүхий л эмчилгээ, үйлчилгээний төрбөрийн урьдчилгаа байршуулж түүнээсээ бонус хуримтлуулах боломжтой.
2. Хэрэглэгч сонгосон эмчилгээ, үйлчилгээгээ заавал манай мэргэжлийн эмч, гоо засалчтай ярилцан зөвлөгөө авсан байх шаардлагатай.
3. Дур мэдэн эмчилгээ, үйлчилгээ захиалахад гарах эрсдлийг манай байгууллага харицахгүй.
4. Урьдчилгааг эмчилгээ, үйлчилгээний нийт үнийн дүнгийн 50 эсвэл 100 хувиар төлөлт хийнэ. Төлөлт хийгдсэн үнийн дүнгээс хамааран хэрэглэгч бүрт бонус оноо цугларна.
5. Цугларсан бонус оноогоор хүссэн эмчилгээ, үйлчилгээ, бүтээгдэхүүн худалдан авахдаа хасуулах эрх үүснэ.
6. Урьдчилгааг байгууллагын QPAY болон дансаар шилжүүлнэ.
7. Урьдчилгаа байршуулахдаа заавал нэр, регистр, утасны дугаарыг давхар бичнэ.
8. Урьдчилгаа байршуулснаар та эмчилгээ, үйлчилгээний цаг авагдсан гэж ойлгож болохгүй. Цагийг заавал 77777878 дугаарт холбогдон авна. Эсвэл цаг авсны дараа урьдчилгаа байршуулна.

6. ЦАГИЙН ХУВААРЬ

1. Вэбсайтын ажиллагаа: 24 цаг
2. Эмнэлгийн салбар: 09-23 цаг / 77777878/
3. Урьдчилгаа байршуулах: 24 цаг

7. ТӨЛБӨР БУЦААХ НӨХЦӨЛ

1. Хэрэглэгч эмчилгээ, үйлчилгээ, бүтээгдэхүүнийг огт авахгүй буцаах үед үнийн нийлбэр дүнгийн 10% хувийг суутгана.
2. Буцаалт хийгдсэн тохиолдолд бонус оноо цуцлагдана.
3. Эмчилгээ, үйлчилгээ, бүтээгдэхүүнийг ижил төрлийн бүтээгдэхүүнээр солих боломжтой.
4. Худалдан авагч бүтээгдэхүүн хүлээн авсанаас хойш 24 цагийн дотор дээрх 1,2 заалтын дагуу барааг буцаах буюу солиулах боломжтой.

8. БУСАД ЗААЛТ

1. Хэрэглэгчийн мэдээлэл болон төлбөрийн талаар ямар нэг асуудал эсвэл тодруулга гарвал вэб оператор хэрэглэгчийн утас эсвэл e-майл рүү холбогдож лавлагаа хийж болно.
2. Хэрэглэгчээс гарсан гомдол, маргаантай асуудлыг вэбсайтын үйлчилгээний нөхцөл, нууцлалын баталгаа болон Монгол улсын хууль дүрмийн дагуу шийдвэрлэнэ.
3. Хэрэглэгч санал хүсэлт, асуулт, лавлагааг e-мэйл болон чат ашиглан мөн 77777878 утсаар оператортой холбогдон хийж болно.

This post is also available in: English Korean Russian

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. 2020 он. Синдерелла клиник ХХК