Мөсний ач тус

Гоо засалч Х. Отгоогийн зөвлөгөөг хүргэж байна.

Хүн болгон мөсөөр арьсыг арчих нь сайн гэдгийг мэддэг ч юунд тустайг тэр болгон мэддэггүй. Саун болон эмчилгээний өрөөнд хүйтэн мөсөн өрөө болон хүйтэн ус байдаг нь зүгээр ч нэг явдал биш юм .

Үйлчилгээ:
Цусны эргэлтийг сайжруулна
Нүхжилтийг багасгаж, чийглэг булбарай болгоно
Тослогийг тэнцвэржүүлж, арьсыг чангална
Батганаас болж үүссэн улайлтыг багасгаж, нүүрний хаванг буулгана
Наранд түлэгдсэн арьсыг тайвшруулна
Мөн унтаад сэрэхэд таны нүд хавдчихсан байдаг уу? тэгвэл мөс тэр хаванг багасгана
Өглөө нүүрэндээ мөс тавибал өдөржин таны нүүр сайхан харагдах болно
Ядарсан арьсыг тань амрааж, эрүүл толигор болгоно

Бэлтгэх зүйл:
Хөлдөөгчнөөс шууд гаргаж ирсэн мөс арьсанд тийм ч сайн биш учир 2 гарныхаа дунд хэд хэд өнхөрүүлээд жаварыг нь арилгахаа мартуузай!
– Дараа нь чийгшүүлэгч тосоо түрхэнэ.
– Хугацаа 15 минут байхад хангалттай.
-Мөн та дан мөс гэлтгүй ногоон цайтай, сарнайн устай, лимоны шүүстэй хольж хөлдөөн хэрэглэж болно.

Анхаарах зүйл:

  • Хэт эмзэг болон үрэвсэлтэй арьсанд тохиромжгүй. Хэвийн арьсанд 7 хоногт 2-3 удаа тохиромжтой.

This post is also available in: 몽골어 러시아어

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. 2020 он. Синдерелла клиник ХХК