Бидний тухай

Бидний тухай

“Синдерелла клиник” танилцуулга

Байгууллагын нэр: “Синдерелла клиник” ХХК

Үндсэн зорилго: Бидний зорилго бол Монгол улсдаа гоо заслын салбарыг улам өргөжүүлэн дэлхийн дахинд хийгдэж буй мэсийн бус болон мэс заслын бүх эмчилгээ; үйлчилгээг Монгол улсдаа нэвтрүүлж гадагшаа гарч буй урсгалыг багасгаж, эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах явдал юм.

Үйл ажиллагаа явуулах чиглэл:

  • Хүн амын дунд гоо сайхны мэс засал, нөхөн сэргээх мэс засал, арьс гоо заслын эмчилгээ, гоо сайхны бүх төрлийн үйлчилгээ, нарийн мэргэжлийн үзлэгийг орчин үеийн тоног төхөөрөмж ашиглан хийх

Үйл ажиллагаа: Үзлэг, оношлогоо, эмчилгээ, зөвлөгөө

Орон тоо: 115

Манай Синдерелла клиник ХХК 2014 оны 11 сард байгуулагдсан. Гоо сайхны мэс засал, нөхөн сэргээх мэс засал, арьс гоо заслын эмчилгээ, гоо сайхны бүх төрлийн үйлчилгээ гэсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Одоогоор Арьс гоо заслын 4, Мэс заслын 1 салбартай.

  1. Салбар1 2014 оны 12-р сар БЗД-н 3-р хороо, Арьс гоо заслын эмнэлэг
  2. Салбар2 2016 оны 5-р сар БЗД Олимп хотхон, Арьс гоо заслын эмнэлэг
  3. Салбар3 2017 оны 8-р сар Дархан хот, Арьс гоо заслын эмнэлгэг
  4. Салбар4 2018 оны 5-р сар БЗД Олимп хотхон, Мэс заслын эмнэлэг
  5. Салбар5 2018 оны 6-р сар ХУД, Зайсан скуэр, Арьс гоо заслын эмнэлэг тус тус нээсэн.
  6. Салбар6 2021 оны 2-р сар ХУД, Golden buddha, Арьс гоо заслын эмнэлэг нээхээр ажиллаж байна.
  7. Салбар7 2022 оны 3-р сард Эрдэнэт хот, Арьс гоо заслын эмнэлэг нээн ажиллаж байна.

Өнөөдрийг хүртэл нийт давхардсан тоогоор 250 мянга гаруй үйлчлүүлэгчдэд эмчилгээ, үйлчилгээ үзүүлсэн ба гомдол үр дүнгүй байдал зэрэг сөрөг үр дагавар гаргалгүй амжилттай ажиллаж байна. Эмч ажилчид БНСУ, АНУ, БНХАУ-д мэргэжил дээшлүүлэн суралцсан мэргэжлийн хамт олон бөгөөд үйлчилгээгээ бид мөн л БНСУ; АНУ-н сүүлийн үеийн аппарат хэрэгслийг ашиглан бренд бүтээгдэхүүнүүдээр хийж гүйцэтгэдэг. Зарим шаардлагатай бүтээгдэхүүнээ БНСУ-с Монголчуудынхаа арьсны онцлогт тохируулж захиалан хэрэглэдгээрээ онцлогтой юм. Бид гоо заслын салбараар дэлхийд тэргүүлэгч орнуудад хйигддэг эмчилгээнүүдийг судалгаа, шинжилгээг үндэслэн хамгийн түрүүнд нэвтрүүлэхийг эрмэлзэн Дэлхийн лазерын холбоо болон БНСУ-н Данкоок их сургуулийн харьяа нэгдсэн эмнэлэг; БНСУ-н Медро бренд; АНУ-н Estelle medical skin care зэрэг байгууллагуудтай хамтын ажиллагаатай ажиллаж байна. Хөгшрөлтийн эсрэг; хөгшрөлтийг зогсоох; удаашруулах, нөхөн сэргээх, сэргээн засварлах болон бүх нас хүйснийхэнд тулгамдсан арьс гоо заслын асуудлыг цогцоор нь шийдвэрлэхийг эрмэлзэн ажилладаг.

Манай эмнэлгийн авсан шагнал:

  1. 2015 оны 12-р сарын 10нд Grand expo 2015 оны шилдэг арьс гоо заслын эмнэлэг
  2. 2015 оны 12-р сард Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 50 жилийн ойн нэрэмжит шагнал
  3. 2016 12-р сард Grand expo 2016 Эрүүл мэндийн салбарын Granpri шагнал
  4. 2017 он Залуу лидер агентлаг Олны таашаалд нийцсэн үйлчилгээ шагнал
  5. 2017 он Эрүүл мэндийн үйл ажиллагааны өрсөлдөх чадварыг судлах нийгэмлэг-с Хөгжлийн эзэн шагнал, одон
  6. 2018 он Эрүүл мэндийн яам ТАЛАРХАЛ
  7. 2019 он Баянзүрх дүүрэг Шилдэг үйлчилгээний байгууллага
  8. 2019 он Нийслэлийн Эрүүл мэндийн газар Эрүүл мэндийг дэмжигч байгууллага
  9. 2019 он Дархан-Уул аймаг ЖУУХ БИЧИГ тус тус хүртээд байна.

Эмч нар

Б. Уянга

ЕРӨНХИЙ ЭМЧ, АУ-ын МАГИСТР


Төгссөн сургууль:
1-р дунд сургууль, Бүрэн дунд боловсрол
“ЭМШУИС” Нүүр амны Их эмч
БНСУ “Ёнсей” Их сургууль
БНСУ “Данкоок” Их сургууль Эрүү нүүрний мэс заслын Резидент
БНСУ “Данкоок” Их сургууль Эрүү нүүрний мэс заслын Магистр
БНСУ “JAO” Имплант суулгацын сургууль Имплант суулгац

Курс, дамжаа:
2014 АНУ “Estelle medical skin care” Арьс гоо засал
2014 АНУ “Estelle medical skin care” Лазер клиник
2015 Recognition outstanding clinical use of sculptra award
2015 Md cosmetic & laser training
2015 Botulinum toxin type & hyaluronic acid dermal filler training course
2013 PDO & PLLA training course of NW clinic South korea
2017 БНСУ Thermoceautical skincare course
2019 БНСУ “APAAC” Aesthetic & hair training

Д. Өлзийсайхан

АРЬС ГОО ЗАСЛЫН ЭМЧ,

АУ-ын МАГИСТР


Төгссөн сургууль:

“ЭМШУИС” лицей 21-р дунд сургууль, Бүрэн дунд боловсрол

“Ач” АУДС Xүний их эмч

“Отгонтэнгэр” Их сургууль, эчнээ Англи хэлний орчуулагч

“АШУҮИС” Арьсны эмч

“АШУҮИС” АУ-ын магистр

Курс дамжаа:

2014 Basic course on dermatopathology

2014 Лазерыг арьс судлалын практикт хэрэглэх нь

2015 Арьсны эмгэг судлал

2015 Injectables for Beauty

2018 “АШУҮИС” Эмнэлзүйн дархлаа харшил судлал

2018 БНСУ “APAAC” Aesthetic & hair training

2019 “Мондерма” Монголын арьсны судлаачдын нийгэмлэг сургалт

М. Дэлгэржаргал

ЭРҮҮ НҮҮРНИЙ МЭС ЗАСЛЫН ЭМЧ


Төгссөн сургууль:

“Оюуны-Ирээдүй” цогцолбор, Бүрэн дунд сургууль

“АШУҮИС” Нүүр амны их эмч

“АШУҮИС” Эрүү нүүрний мэс заслын резидент

Курс дамжаа:

2018 он Thermoceutical skin care

2018 он Гоо сайханы мэс заслын бус эмчилгээ

2018 он Эрүү нүүр орчмын үрэвсэлт өвчин болон мэдрэлийн өвдөлийн үеийн мэс заслын эмчилгээ

2018 он Зүрх амьсгалын сэхээн амьдруулах яаралтай тусламж

Т. Өнөржаргал

ГОО САЙХНЫ МЭС ЗАСЛЫН ЭМЧ,

СЭТГЭЛ СУДЛАЛЫН МАГИСТР


Төгссөн сургууль:

Нийслэлийн XIV сургууль, Бүрэн дунд боловсрол

“ЭМШУИС” Хүний их эмч

“АШУҮИС” Мэс заслын их эмч

“МУИС” Сэтгэл судлалын магистр

Курс дамжаа:

2012 “ЭМШУИС” Хэт авиан оношлогооны мэргэжил олгох курс

2014 “НЭМГ” Амилуулах суурь тусламжийн сургагч багш

2018 БНСУ, Гоо сайхны мэс засал “APAAC” – Plastic surgery

2019 БНСУ, Өөх соруулалт “LIPOMATIC” – Body contouring

2020 Эрүүл мэндийн хөгжлийн төв, Толгой хүзүүний мэс засал

Л. Мөнх-Аварга

НҮДНИЙ МЭС ЗАСЛЫН ЭМЧ, АУ-ын МАГИСТР


Төгссөн сургууль:

Хэнтий аймаг ЕБС, Бүрэн дунд боловсрол

“ЭМШУҮИС” Хүний их эмч

Улсын нэг дүгээр төв эмнэлэг, Нүдний нарийн мэргэжил резедент

“АШУҮИС” АУ-ын Магистр

“Удирдлагын академи” Төрийн удирдлага менежмент

Курс дамжаа:

Улсын нэг дүгээр төв эмнэлэг, Нүдний нөхөн сэргээх мэс заслын олгох

БНХАУ, ОХУ, БНСУ – Нүдний нарийн мэргэжлийн сургалт

American Association of Ophthalmology /AAO/ Гишүүн эмч

2014 Япон, 2019 Америк улсад болсон дэлхийн нүдний эмч нарын чуулга уулзалтанд улсаа төлөөлж тус тус оролцсон.

Т. Пүрэвжаргал

АРЬС ГОО ЗАСЛЫН ЭМЧ


Төгссөн сургууль:

Орхон аймаг, 4-р сургууль, Бүрэн дунд боловсрол

“АШУҮИС” Хүний их эмч

“АШУҮИС” Арьсны эмч

Курс дамжаа:

2018 The 7th AICF on Dermatology

2018 Арьс гоо заслын эмчилгээний орчин үеийн чиг хандлага

2018 The Science of Anti-aging MSID 03th conference

2019 Dermatosurgical and Dermatological Course

2019 MonDerma MSID conference

2019 Botox,filler and PDO Thread lift Training Course

2019 Thermoceautical skincare course

Д. Гантигмаа

АРЬС ГОО ЗАСЛЫН ЭМЧ


Төгссөн сургууль:

Оюуны ирээдүй цогцолбор, Бүрэн дунд боловсрол

“Ач” АУИС Хүний их эмч

“АШУҮИС” Арьсны эмч

Курс дамжаа:

2018 The 7th AICF on Dermatology

2018 Арьс гоо заслын эмчилгээний орчин үеийн чиг хандлага

2018 The Science of Anti-aging MSID 03th conference

2019 Dermatosurgical and Dermatological Course

2019 MonDerma MSID conference

2019 Botox,filler and PDO Thread lift Training Course

2019 Thermoceautical skincare course

Г. Пүрэв

АРЬС ГОО ЗАСЛЫН ЭМЧ / РЕЗИДЕНТ/


Төгссөн сургууль:

“ЭМШУИС” лицей 21-р сургууль, Бүрэн дунд боловсрол

“АШУҮИС” Хүний их эмч

“АШУҮИС” Арьсны эмч резидент

Курс дамжаа:

2018 “Thermoceautical” skin care course

2019 Mesotherapy treatment course

2019 Botox and dermal filler training, PDO thread lift training course

2019 Management of TMG pain, live implant surgery course

Э. Сарантуяа

АРЬС ГОО ЗАСЛЫН ЭМЧ / РЕЗИДЕНТ/


Төгссөн сургууль :

VI-р сургууль, Бүрэн дунд боловсрол

“Ач” АУИС Хүний Их Эмч

“АШУҮИС” Арьсны эмч резидент

Курс дамжаа:

2013 ОХУ Эрхүү хот, Хэлний бэлтгэл

2015 ОХУ Новосибирск хот, Медицинский университет

2020 “Thermoceautical” skin care course

2020 Mesotherapy treatment course

2020 Botox and dermal filler training, PDO thread lift training course

САЛБАР

SOCIAL


Viber: +976 94585858

Wechat: +976 94585858

Instagram: cinderella_beauty_clinic

Статистик

145000

Нийт үйлчлүүлэгчдийн тоо

5

Нийт салбар

50

статистикын мэдээлэл статистикын мэдээлэл статистикын мэдээлэл

115

Нийт ажилчдын тоо

208

Нийт эмчилгээний нэр төрөл

8000

Утас суулгах эмчилгээ

Судалгаа шинжилгээ

Хөхний хагалгааны талаар сонирхолтой судалгаа

  • 1895 онд өвчний улмаас хөхөө таллаж  тайруулсан хүнд хөхний хэлбэр сэргээх гоо сайхны хагалгааг  өөрийнх нь биед ургасан өөхөн эдийн хоргүй хавдар буюу урийг өөрт нь амжилттай шилжүүлэн суулгаж байсан.
  • 1954 онд хүний биеийн өөхөн эдийг ашиглаж хөхний хэлбэр сэргээх мэс заслын үндэс суурь тавигдаж хөгжлийн шат ахисан. Гадна биеийн өөх мөн хэвлийн хөндийн чацархайн өөхөөр хүртэл амжилттай шилжүүлэн суулгаж байжээ. Өөхөн эдийг шилжүүлэн суулгах хагалгаа нь одоо биеэ даан хөгжиж улам төгөлдөржөөд байгаа билээ.

Харин тухайн үед буюу 1950-аад онд хүний өөрийн эдээс гадна гадны биетүүд жишээлбэл: поли-үритан, поли-тетра-флюро-этилин гэх мэт бодис ашиглаж хөхний хэлбэрийг сэргээх оролдлогуудыг эмч нар мөн хийж байсан. Гэвч дээрхи дурьдсан бодисуудыг хөхний эдэд шахсаны дараа толгой дарааллан тухайн бодистой холбоотой хүндрэлүүд үүсч байсан тул тэдгээр бодисыг хэрэглэхийг зогсоосон байна.

Дэлхийн 2-р дайны үед нисэх онгоцны үйлдвэрт анх үйлдвэрлэгдэн,  цавуу байдлаар ашиглаж байсан шингэн силиконыг 1961 онд хөхний эдэд тарьж хэрэглэж байсан ба мөн л амжилтгүй болж байжээ. Ингээд олон төрлийн аргаар хөхний эдийг орлуулах материалыг туршиж байх үед силиконон материал нь хамгийн тохиромжтойг  мэдээд харин хэрэглэх арга барилыг өөрчилж сайжруулсаар өнөөгийн силикон гадаргуутай гель  бүтэцтэй имплантыг амжилттай туршиж,  АНУ-н FDA хүнд хэрэглэх нь аюулгүй юм хэмээн хүлээн зөвшөөрсөөр 2006 он гэхэд 4 дэхь үеийн силиконон хөхний имплант худалдаанд гараад байна.

Хөхний эдийн дутуу хөгжил нь төрөлхийн болон олдмол  гэж байдаг.

Төрөлхийх нь  үр хөвөрлийн явцаас хамаардаг  бол олдмол  нь хүүхэд хөхүүлэх болон жингээ багасгах үед хөх жижигрэх нь  их нөлөөлдөг байна.

Сүүлийн үед хөхний хагалгаа их эрэлттэй байгаа бөгөөд жижиг хөхтэй байна гэдэг нь эмэгтэй хүний сэтгэл санааны болон бие мах бодийн таагүй мэдрэмжийг өгдөг байна. Мөн гэр бүлийн тал дээрч нөлөөлөх хандлагатай байдаг байна.

2009 онд АНУ 289000 хүнд хөх томруулах мэс засал хийгдсэн гэсэн судалгаа байдаг.

2014 -2019 онд АНУ хамгийн эрэлттэй 5 хагалгааны нэгээр хөх томруулах мэс засал орсон байдаг байна.

This post is also available in: English Korean Russian

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. 2020 он. Синдерелла клиник ХХК