Бидний тухай

Бидний тухай

“Синдерелла клиник” танилцуулга

Байгууллагын нэр: “Синдерелла клиник” ХХК

Үндсэн зорилго: Бидний зорилго бол Монгол улсдаа гоо заслын салбарыг улам өргөжүүлэн дэлхийн хөгжилтэй орнуудад хийгддэг мэсийн бус болон мэс заслын бүх эмчилгээ; үйлчилгээг Монгол улсдаа нэвтрүүлж гадагшаа гарч буй мөнгөний урсгалыг багасгаж эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах явдал юм.

Үйл ажиллагаа явуулах чиглэл:

  • Хүн амын дунд гоо сайхны мэс засал, эрүү нүүрний мэс засал, арьс гоо заслын эмчилгээ, гоо сайхны бүх төрлийн нарийн мэргэжлийн үзлэг, орчин үеийн тоног төхөөрөмж ашиглан оношлогоо, эмчилгээ хийх

Үйл ажиллагаа: Үзлэг, оношлогоо, эмчилгээ, зөвлөгөө

Орон тоо: 115

Манай Синдерелла клиник ХХК 2014 оны 11 сард байгуулагдсан. Арьс гоо заслын эмнэлэг, гоо сайхны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Одоогоор Арьс гоо заслын 5 салбартай.

  1. Салбар1 2014 оны 12-р сар БЗД-н 3-р хорооны нутаг дэвсгэрт
  2. Салбар2 2016 оны 5-р сар БЗД Олимп хотхонд төв салбарыг нээсэн.
  3. Салбар3 Дархан хотод 2017 оны 8-р сар тус тус нээгдсэн.
  4. Салбар4 2018 оны 5-р сар БЗД Олимп хотхонд мэс заслын эмнэлэг
  5. Салбар5 2018 оны 6-р сар ХУД, Зайсан скуэр төв 3-р давхарт арьс гоо заслын эмнэлгийн салбар тус тус нээсэн.

Өнөөдрийг хүртэл нийт давхардсан тоогоор 145 мянга гаруй үйлчлүүлэгчдэд эмчилгээ, үйлчилгээ үзүүлсэн ба гомдол үр дүнгүй байдал зэрэг сөрөг үр дагавар гаргалгүй амжилттай ажиллаж байна. Эмч ажилчид БНСУ, АНУ, БНХАУ-д мэргэжил дээшлүүлэн суралцсан мэргэжлийн хамт олон бөгөөд үйлчилгээгээ бид мөн л БНСУ; АНУ-н сүүлийн үеийн аппарат хэрэгслийг ашиглан бренд бүтээгдэхүүнүүдээр хийж гүйцэтгэдэг ба зарим шаардлагатай бүтээгдэхүүнээ бид БНСУ-с Монголчуудынхаа арьсны онцлогт тохируулж захиалан авч ирдэгээрээ онцлогтой юм. Бид дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад үзүүлэлтээрээ тэргүүлж байгаа үйлчилгээнүүдийг хамгийн түрүүнд нэвтрүүлэхийг эрмэлзэн Дэлхийн лазерын холбоо болон БНСУ-н Данкоок их сургуулийн харьяа нэгдсэн эмнэлэг; БНСУ-н Медро бренд; АНУ-н Estelle medical skin care зэрэг байгууллагуудтай хамтын ажиллагаатай байдаг. Манай байгууллага дэлхий дахинд хүчээ авч байгаа мэсийн болон мэсийн бус эмчилгээнүүдийг мэргэжлийн түвшинд нэвтрүүлэн хөгшрөлтийн эсрэг; хөгшрөлтийг зогсоох; удаашруулах, нөхөн сэргээх, сэргээн засварлах болон бүх нас хүйснийхэнд тулгамдсан арьс гоо заслын асуудлыг цогцоор нь шийдвэрлэхийг эрмэлзэн ажилладаг. Бидний зорилго бол Монгол улсдаа гоо заслын салбарыг улам өргөжүүлэн дэлхийн хөгжилтэй орнуудад хийгддэг мэсийн бус болон мэс заслын бүх эмчилгээ; үйлчилгээг Монгол улсдаа нэвтрүүлж гадагшаа гарч буй мөнгөний урсгалыг багасгаж эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах явдал юм.

Манай эмнэлгийн авсан шагнал:

  1. 2015 оны 12-р сарын 10нд Grand expo 2015 оны шилдэг арьс гоо заслын эмнэлэг
  2. 2015 оны 12-р сард Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 50 жилийн ойн нэрэмжит шагнал
  3. 2016 12-р сард Grand expo 2016 Эрүүл мэндийн салбарын Granpri шагнал
  4. 2017 он Залуу лидер агентлаг Олны таашаалд нийцсэн үйлчилгээ шагнал
  5. 2017 он Эрүүл мэндийн үйл ажиллагааны өрсөлдөх чадварыг судлах нийгэмлэг-с Хөгжлийн эзэн шагнал, одон
  6. 2018 он Эрүүл мэндийн яам ТАЛАРХАЛ
  7. 2019 он Баянзүрх дүүрэг Шилдэг үйлчилгээний байгууллага
  8. 2019 он Нийслэлийн Эрүүл мэндийн газар Эрүүл мэндийг дэмжигч байгууллага
  9. 2019 он Дархан-Уул аймаг ЖУУХ БИЧИГ тус тус хүртээд байна.

Эмч нар

Манай Синдерелла клиник ХХК 2014 оны 11 сард байгуулагдсан ба БЗД-н 3-р хорооны нутаг дэвсгэр 2-р эмнэлэгийн зүүн талд үүд хаалгаа нээж 2014 оны 12-р сарын 22-с *Синдерелла* мэргэжлийн арьс гоо засал нэртэйгээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн билээ.

Б. Уянга

ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ,

ЕРӨНХИЙ ЭМЧ

Төгссөн сургууль

– Улаанбаатар 1-р дунд сургууль

– ЭМШУИС  Нүүр амны Их эмч

– БНСУ Ёнсей Их сургууль

– БНСУ Данкоок Их сургууль Эрүү нүүрний мэс заслын Резидент

– БНСУ Данкоок Их сургууль Эрүү нүүрний мэс заслын Магистр

– БНСУ JAO Имплант суулгацын сургууль Имплант суулгац

Курс, дамжаа

201 4 АНУ Estelle medical skin care Арьс гоо засал

2014 АНУ Estelle medical skin care Лазер клиник

2015 Recognition outstanding clinical use of sculptra award

2015 Md cosmetic & laser training

2015 Botulinum toxin type & hyaluronic acid dermal filler training course

2013 PDO & PLLA training course of NW clinic South korea

2017 БНСУ Thermoceautical skincare course

2019 БНСУ APAAC aesthetic&hair treatment

2019 Skinbolic skincare course

Д. Өлзийсайхан

АРЬС ГОО ЗАСЛЫН ЭМЧ,

АУ-ны МАГИСТР

Төгссөн сургууль

Нийслэлийн 79-р дунд сургуульд бүрэн бус дунд боловсрол

ЭМШУИС-ийн лицей нийслэлийн 21-р дунд сургуульд бүрэн дунд боловсрол

Ач АУДС-ийг хүний их эмч

Отгонтэнгэр Их сургуулийн оройн анги Англи хэлний орчуулагч

АШУҮИС-ийг Арьсны эмч

Курс дамжаа:

  • 2014 он Basic course on dermatopathology
  • 2014 он Лазерыг арьс судлалын практикт хэрэглэх нь
  • 2015 он Арьсны эмгэг судлал
  • 2015 он Injectables for Beauty
  • 2018 он АШУҮИС Эмнэлзүйн дархлаа харшил судлал
  • 2018 он APAAC
  • 2019 он Мондерма-2019
  • 2019 Skinbolic skincare course

П. Мөнхсувд

АРЬС ГОО ЗАСЛЫН ЭМЧ

Төгссөн сургууль:

Оюуны Ундраа цогцолбор сургууль

Этүгэн АУИС  Хүний их эмч

АШУҮИС  Арьсны их эмч

Курс дамжаа:

Термографийн эмч

Арьсны эмгэг судлал

Тарилгын гоо заслын аргууд

Арьсны хорт хавдар болон мэс заслын аргууд

Үсний эмгэгүүдийн цогц шийдэл

Боловсрол сэтгэл судлалын академи Сэтгэл судлаач

2017 Thermoceautical эмчилгээний гоо сайхан

2018 Skinbolic skincare course

2019 Мондерма-2019

Л. Ариунаа

АРЬС ГОО ЗАСЛЫН ЭМЧ

Төгссөн сургууль

Нийслэлийн Ганзам цогцолборт бүрэн дунд боловсрол

Ач Анагаах Ухааны Их сургуульд Хүний их эмч

АШУҮИС-н Арьсны Их Эмч

Курс дамжаа:

2016 Management of hair disorder

2017 Management of Pigmentary Disorder of Skin

2017 Laser, HIFU and needle RF combined therapies in dermatology

2018 Vascular diseases

2018 Thermoceautical skincare course

2019  Мондерма-2019

2019 Skinbolic skincare course

М. Дэлгэржаргал

ЭРҮҮ НҮҮРНИЙ МЭС ЗАСЛЫН ЭМЧ

Төгссөн сургууль

Оюуны-Ирээдүй Цогцолбор

АШУҮИС-Нүүр амны их эмч

АШУҮИС-Эрүү нүүрний мэс заслын резидент

Курс дамжаа:

2018 он Thermoceutical skin care

2018 он Гоо сайханы мэс заслын бус эмчилгээ

2018 он Эрүү нүүр орчмын үрэвсэлт өвчин болон мэдрэлийн өвдөлийн үеийн мэс заслын эмчилгээ

2018 он Зүрх амьсгалын сэхээн амьдруулах яаралтай тусламж

2019 Skinbolic skincare course

Т. Өнөржаргал

ГОО САЙХНЫ МЭС ЗАСЛЫН ЭМЧ,

СЭТГЭЛ СУДЛАЛЫН МАГИСТР

Төгссөн сургууль

 XIV сургууль – Бүрэн дунд боловсрол

ЭМШУИС – Хүний их эмч, Баклавр

АШУҮИС – Мэс заслын их эмч

МУИС – Боловсрол сэтгэл судлалын тэнхимийн магистр

Курс дамжаа

ЭМШУИС – Хэт авиан оношлогооны мэргэжил олгох күрс

НЭМГ – Амилуулах суурь тусламжийн сургагч багш

БНСУ APAAC – Plastic surgery

БНСУ LIPOMATIC-Liposuction

Ч. Бэх

ГОО САЙХНЫ МЭС ЗАСЛЫН ЭМЧ,

СЭТГЭЛ СУДЛААЧ

Төгссөн сургууль

Этүгэн Анагаах Ухааны Их Сургууль,  Хүний их эмч

АШУҮИС –  МДИ , Ерөнхий мэс засал

Удирлагын академи, Бизнесийн удирдлагын магистр

Боловсрол сэтгэл судлалын академи,  сэтгэл судлаач

Курс дамжаа:

АШУҮИС – МДИ, Толгой хүзүү мэс заслын эмч

БНСУ- APAAC Plastic surgery

БНСУ – Liposuction

Л. Мөнх-Аварга

НҮДНИЙ МЭС ЗАСЛЫН ЭМЧ

Төгссөн сургууль:

Хэнтий аймаг ЕБС

ЭМШУҮИС Хүний их эмч

Улсын нэг дүгээр төв эмнэлэг Нүдний нарийн мэргэжил резедент

АШУҮИС Анагаах ухааны Магистр

Удирдлагын академи Төрийн удирдлага менежмент

Курс дамжаа:

Улсын нэг дүгээр төв эмнэлэг Нүдний нөхөн сэргээх мэс заслын олгох

БНХАУ, ОХУ, БНСУ – Нүдний нарийн мэргэжлийн сургалт

American Association of Ophthalmology /AAO/ Гишүүн эмч

2014 Япон, 2019 Америк улсад болсон дэлхийн нүдний эмч нарын чуулга уулзалтанд улсаа төлөөлж тус тус оролцсон

САЛБАР

SOCIAL


Viber: +976 94585858

Wechat: +976 94585858

Instagram: +976 cinderella_beauty_clinic

Эмч нар

145000

Нийт үйлчлүүлэгчдийн тоо

5

Нийт салбар

50

статистикын мэдээлэл статистикын мэдээлэл статистикын мэдээлэл

115

Нийт ажилчдын тоо

208

Нийт эмчилгээний нэр төрөл

8000

Утас суулгах эмчилгээ

Судалгаа шинжилгээ

Хөхний хагалгааны талаар сонирхолтой судалгаа

  • 1895 онд өвчний улмаас хөхөө таллаж  тайруулсан хүнд хөхний хэлбэр сэргээх гоо сайхны хагалгааг  өөрийнх нь биед ургасан өөхөн эдийн хоргүй хавдар буюу урийг өөрт нь амжилттай шилжүүлэн суулгаж байсан.
  • 1954 онд хүний биеийн өөхөн эдийг ашиглаж хөхний хэлбэр сэргээх мэс заслын үндэс суурь тавигдаж хөгжлийн шат ахисан. Гадна биеийн өөх мөн хэвлийн хөндийн чацархайн өөхөөр хүртэл амжилттай шилжүүлэн суулгаж байжээ. Өөхөн эдийг шилжүүлэн суулгах хагалгаа нь одоо биеэ даан хөгжиж улам төгөлдөржөөд байгаа билээ.

Харин тухайн үед буюу 1950-аад онд хүний өөрийн эдээс гадна гадны биетүүд жишээлбэл: поли-үритан, поли-тетра-флюро-этилин гэх мэт бодис ашиглаж хөхний хэлбэрийг сэргээх оролдлогуудыг эмч нар мөн хийж байсан. Гэвч дээрхи дурьдсан бодисуудыг хөхний эдэд шахсаны дараа толгой дарааллан тухайн бодистой холбоотой хүндрэлүүд үүсч байсан тул тэдгээр бодисыг хэрэлэхийг зогсоосон байна.

Дэлхийн 2-р дайны үед нисэх онгоцны үйлдвэрт анх үйлдвэрлэгдэн,  цавуу байдлаар ашиглаж байсан шингэн силиконыг 1961 онд хөхны эдэд тарьж хэрэглэж байсан  ба мөн л амжилтгүй болж байжээ. Ингээд олон төрлийн аргаар хөхний эдийг орлуулах материалыг туршиж байх үед сликонон материал нь хамгийн тохиромжтойг  мэдээд харин хэрэглэх арга барилыг өөрчилж сайжруулсаар өнөөгийн силикон гадаргуутай гель  бүтэцтэй имплантыг амжилттай туршиж,  АНУ-н FDA хүнд хэрэглэх нь аюулгүй юм хэмээн хүлээн зөвшөөрсөөр 2006 он гэхэд 4 дэхь үеийн сликонон хөхний имплант худалдаанд гараад байна.

Хөний эдийн дутуу хөгжил нь төрөлхийн болон олдмол  гэж байдаг.

Төрөлхийх нь  үр хөвөрлийн явцаас хамаардаг  бол Олдмол  нь хүүхэд хөхүүлэх болон жингээ багасгах үед хөх жижигрэх нь  их нөлөөлдөг байна.

Сүүлийн үед хөхний хагалгаа их эрэлттэй багай бөгөөд жижиг хөхтэй байна гэдэг нь эмэгтэй хүний  сэтгэл санааны болон бие мах бодийн таагүй мэдрэмжийг өгдөг байна .Мөн гэр бүлийн талдээрч нөлөөлөх хандлагтай байдаг байна

2009 онд АНУ 289000 хүнд хөх томруулах мэс засал хийгдсэн гэсэн судалгаа байдаг

2014 -2019 онд АНУ хамгийн эрэлттэй 5 хагалгааны нэгээр хөх томруулах мэс засал ордог.

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. 2019 он. Синдерелла ХХК