2017-01-22    1

Монголд Коллагентай утас суулгах эмчилгээг анх нэвтрүүлсэн БНСУ, АНУ, ОХУ-д мэргэжил дээшлүүлэн ажиллаж байсан туршлагтай Магистр, Доктор зэрэгтэй ОУ-н Коллагентай утас суулгах эмчилгээний сертификаттай эмч нараар хамгийн найдвартай, чанартай Коллагентай утас суулгах эмчилгээг хийлгэхийг санал болгож байна.

Манай эмнэлэгт 12 төрлийн Коллагентай утас суулгах эмчилгээг 3 төрөлд багцлан суулгаж байна. 
Залуу сайхан арьсаа энэ чигээр нь хадгалан үлдэхийг хүссэн, одоо байгаа арьсныхаа хөгшрөлтийг зогсоох, арьсны олон төрлийн асуудлаа нэг дор шийдэх хүсэлтэй байгаа хүмүүст зориулагдсан 18-с дээш насны эрэгтэй, эмэгтэй бүх хүнд хийгддэг эмчилгээг танилцуулж байна.

1. Клеопатра утас суулгах эмчилгээ
Уг эмчилгээ нь зөвхөн Монгол хүний арьсны онцлогт тохирох утсыг таньд суулгадгаараа давуу талтай эмчилгээ юм. Алтны орц болон коллагентай утаснууд нь БНСУ-д Синдерелла арьс гоо заслын эмнэлэгийн захиалгаар үйлдвэрлэгдэж байгаа бөгөөд Монголчуудын арьсны онцлогийг багагүй хугацаанд судалсны үр дүнд хийгдэж байгаа эмчилгээ билээ. Сүүлийн үед дэлхий нийтээрээ өөр өөрсдийн улс орны хүмүүсийн арьсны онцлогт тохирсон утас суулгадаг болсон нь Клеопатра эмчилгээ юм. Монгол улсад та зөвхөн СИНДЕРЕЛЛА арьс гоо заслын эмнэлэгт уг эмчилгээг хийлгэх боломжтой.


2. Минт утас суулгах эмчилгээ
АНУ-д үйлдвэрлэгдсэн өндөр зэрэглэлийн хамгийн өргөн хэмжээтэй, хурц өргөстэй арьсыг дээш 1см хүртэл татдаг, тасардаггүй, ялтсан коллагентай утас юм. Том хацартай, унжилт ихтэй, өргөн нүүртэй хүмүүст нэн тохиромжтой.

3. Хэсэгчилсэн утас суулгалт
Коллагентай утас суулгах эмчилгээний гол орц болох Утас нь дотроо маш олон төрөл байдаг. Олон төрлийн утаснаас тухайн үйлчлүүлэгчийн арьсанд тохирохыг суулгана гэдэг бол эмчилгээний чухал хэсэг мөн. Хэсэгчилсэн утас суулгалт гэдэгт хацар, дух, нүдний эргэн тойрон, эрүү, хөх, хүзүү, гар, өгзөг зэрэг хэсгүүд багтана. Үнийн хувьд боломжийн нөхцөлтэй заавал бүтэн, бүх хэсэгт суулгах шаардлагагүй хүмүүст зориулагдсан эмчилгээ. Нийт 12 төрлийн коллагентай утаснаас багцлан суулгадаг.

Утас суулгах эмчилгээ хийгдсэнээр:
- Арьсны хөгшрөлтийг 2.5 жил хаана / энэ хугацаанд нэмж үрчлээ үүсч, хөгшрөлт явагдахгүй /
- Суларсан арьс чангарна
- Коллаген эластин уургийн нийлэгжилт нэмэгдэнэ
- Арьс цайрч шингэрнэ
- Батгашилт багасна
- Сэвх, нөсөө, толбо бүдгэрнэ
- Сорви багасч бүдгэрнэ
- Нүүр зөв V хэлбэрт орно
- Том хацар, дөрвөлжин эрүүг нарийсгана
- Давхар эрүүний суналтыг агшаана
- Чийгшил маш сайн нэмэгдэнэ
- Нүхшилт багасна
- Хөх, өгзөгний арьсны үрчлээ багасч чангарна
- Язралт багасна

Мэс засал хийлгэж өөртөө болон бусдад эвгүйцэл төрүүлэхүйц сорвитой болж арьсаа татуулах эмчилгээ хийлгэдэг цаг аль хэдий хойно хоцрогджээ. Хутга мэс огт хүргэхгүй 90 минутын дотор залуу сайхан, өнгөлөг, толигор арьстай болохыг хүсвэл мөн одоо байгаа арьсаа хайрлан хамгаалж энэ чигээр нь хадгалан үлдэхийг хүссэн хэн бүхэнд манай үүд хаалга үргэлж нээлттэй байх болно.

Сэтгэгдэл ( 1 )


  1. отгон

    2018-03-14 16:48:41

    давхраа

Сэтгэгдэл үлдээх