Манай Синдерелла клиник ХХК 2014 оны 11 сард байгуулагдсан ба БЗД-н 3-р хорооны нутаг дэвсгэр 2-р эмнэлэгийн зүүн талд үүд хаалгаа нээж 2014 оны 12-р сарын 22-с *Синдерелла* мэргэжлийн арьс гоо засал нэртэйгээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн билээ. Өнөөдрийг хүртэл нийт давхардсан тоогоор 20-иод мянган үйлчлүүлэгчдэд үйлчилгээ үзүүлсэн ба гомдол үр дүнгүй байдал зэрэг сөрөг үр дагавар гаргалгүй амжилттай ажиллаж байна. Анх байгуулагдахдаа 4 ажилчинтай байсан бол одоо 30 гаран ажилчидтай болж хүрээгээ тэлсэн билээ. Ажилчид БНСУ; АНУ-д мэргэжил дээшлүүлэн суралцсан мэргэжлийн хамт олон бөгөөд үйлчилгээгээ бид мөн л БНСУ; АНУ-н 2014 оны сүүлийн үеийн аппарат хэрэгслийг ашиглан бренд бүтээгдэхүүнүүдээр хийж гүйцэтгэдэг ба зарим шаардлагатай бүтээгдэхүүнээ бид БНСУ-с Монголчуудынхаа арьсны онцлогт тохируулж захиалан авч ирдэгээрээ онцлогтой юм. Бид дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад үзүүлэлтээрээ тэргүүлж байгаа үйлчилгээнүүдийг хамгийн түрүүнд нэвтрүүлэхийг эрмэлзэн Дэлхийн лазерын холбоо болон БНСУ-н Данкоок их сургуулийн харьяа нэгдсэн эмнэлэг; БНСУ-н Медро бренд; АНУ-н Estelle medical skin care зэрэг байгууллагуудтай хамтын ажиллагаатай байдаг нь бидний давуу тал юм. Манай байгууллага дэлхий дахинд хүчээ авч байгаа мэсийн бус аргийн эмчилгээнүүдийг мэргэжлийн түвшинд нэвтрүүлэн хөгшрөлтийн эсрэг; хөгшрөлтийг зогсоох; удаашруулах болон бүх нас хүйснийхэнд тулгамдсан арьсны асуудлыг цогцоор нь шийдвэрлэхийг хүсч байна. Бидний зорилго бол энэ салбарыг улам өргөжүүлэн гадаадын хөгжилтэй орнуудад хийгддэг бүх эмчилгээ; үйлчилгээг Монгол улсдаа нэвтрүүлэн дээд зэрэглэлийн чанартай, эрүүл мэндийн шаардлага хангасан, тансаг; тав тухтай үйлчилгээг үзүүлэх, гадагшаа гарч байгаа мөнгөний урсгалыг багасгаж Монгол улсынхаа хөгжилд хувь нэмэрээ оруулах явдал юм. Манай эмнэлэгийн хамт олонд итгэл хүлээлгэн үйлчлүүлэх үйлчлүүлэгчдийн маань тоо нэмэгдсэнтэй холбогдуулан бид 2016 оны 05-р сарын 02-нд БЗД 26-р хороо Олимп хотхонд дахин нэг салбарыг нээсэн билээ.

Та бүхэн манай эмнэлэгээр тав тухтай үйлчлүүлээрэй.

2

Нийт салбар

35

Нийт ажилтан

2

Санхүү хэлтэс

9

Маркетинг, Харилцагчийн хэлтэс



6

Их эмч

6

Сувилагч

8

Гоо засалч

4

Артист